• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд тусгасан онцлох заалтууд

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-26
Ангилал: Хууль
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд тусгасан онцлох заалтууд

Монгол Улсад өрхийн бүтэц, гэрлэлтийн бууралт, гэр бүл цуцлалтын өсөлт зэрэг нийгмийн сорилтууд нэмэгдэж буй энэ үед “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл боловсруулагдаж, бодлогын түвшинд цогц дэмжлэг үзүүлэхээр тусгаад байна.

Орон сууцны дэмжлэг (7 дугаар зүйл)

Хуулийн төсөлд гэр бүлийн санхүүгийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн дараах зохицуулалтууд оржээ. Үүнд:

  • Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлэх
  • Хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл орон сууцны үнийн 5 хувьд хүрсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах

Энэ нь ипотекийн босго шаардлагыг бууруулж, орон сууцтай болох боломжийг бодитоор нэмэгдүүлэх зорилготой.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт (8 дугаар зүйл)

Олон хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн татварын бодлогын томоохон өөрчлөлтүүдийг тусгасан. Тухайлбал:

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, эсвэл өрх толгойлсон эцэг, эхийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг татвараас бүрэн чөлөөлөх
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулсан тохиолдолд төлсөн татварыг нэг удаа буцаан олгох

 Энэ нь олон хүүхэдтэй гэр бүлийн эдийн засгийн ачааллыг бууруулах, орон сууцны нөхцөлөө сайжруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Ажил, амьдралын тэнцвэр (9 дүгээр зүйл)

Гэр бүлийн амьдралд ээлтэй хөдөлмөрийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн заалтууд:

  • Сургуулийн өмнөх болон бага боловсролын насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр өдөрт 2 цаг хүртэл богиносгох боломж
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүн асарч буй ажилтанд жилд 3 сар хүртэл хугацаанд долоо хоногт 1 өдөр гэрээсээ ажиллах нөхцөл бүрдүүлэх

Энэ нь хөдөлмөр эрхлэлт ба гэр бүлийн үүргийг зохицуулах бодлогын шинэ хандлага гэж үзэж байна.

Нийгмийн бодит нөхцөл байдал

Хуулийн төсөл боловсруулахад дараах статистик үзүүлэлтүүд чухал нөлөө үзүүлжээ:

  • 2024 оны эцсийн байдлаар Монгол Улсад 997.0 мянган өрх байна
    • Үүнээс:
    • 691,305 нь хот суурин газар
    • 305,718 нь хөдөө орон нутагт амьдарч байна
  • 2023 оны байдлаар 66,813 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас
    • 11,950 нь өрх толгойлсон эцэг
  • Гэрлэлтийн тоо 2019 оноос хойш буурч байгаа ч
    • Гэр бүл цуцлалт өсөх хандлагатай
    • 2019 онд 4,262 байсан бол
    • 2024 онд 4,463 болж 5%-иар нэмэгдсэн

Эдгээр үзүүлэлт нь гэр бүлийн тогтвортой байдалд бодлогын түвшний оролцоо зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Хуулийн төсөл нь зөвхөн халамжийн шинжтэй бус, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн бодлогыг уялдуулсан цогц шийдэл болж байгаагаараа онцлог.

Хэрэв батлагдвал:

  • Хүн амын өсөлтийг дэмжих
  • Гэр бүлийн тогтвортой байдлыг сайжруулах
  • Амьдралын чанарыг дээшлүүлэх
  • Гэр бүлд ээлтэй нийгмийн орчныг бүрдүүлэх

зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Previous Post

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа

Next Post

Хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо зөрчилдөж, нэг нь бэртжээ

Next Post
Хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо зөрчилдөж, нэг нь бэртжээ

Хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо зөрчилдөж, нэг нь бэртжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

2026-05-21
УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдөр нэлээд ачаалалтай хуралдана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Өнөөдөр нэлээд ачаалалтай хуралдана

2026-05-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа

2026-05-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-21
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-21
Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг маргааш өглөөний 10:00 цаг хүртэл хаалаа

Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг маргааш өглөөний 10:00 цаг хүртэл хаалаа

2026-05-20
НИТХ-ын ээлжит VII хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө

НИТХ-ын ээлжит VII хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө

2026-05-20
АТГ-аас Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

АТГ-аас Т.Даваадалайг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

2026-05-20
Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

2026-05-20
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ

АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ

2026-05-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.