Эрчим хүчний салбарт үүсээд буй гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалттай холбогдуулан Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбарын асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч байсан юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуралдааны үеэр эрчим хүчний салбарын нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж, дулааны цахилгаан станцуудын найдвартай ажиллагаа алдагдаж, цахилгаан тасалдсанаас иргэдийн амьдралд хүндрэл үүсэж байгааг онцолсон юм.
Тэрбээр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгч байна. ДЦС-4 станцын есөн зуухнаас дөрөв нь гэмтэлтэй байна. ДЦС-5-ын бүтээн байгуулалтыг Хотын дарга Х.Нямбаатартай хамтран яаралтай эхлүүл. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад дэмжлэг үзүүлж, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуул. Цахилгаан тасалдсанаас иргэдийн аж амьдралд хүндрэл учирч байна. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо цэгцэлсний дараа үнэ чөлөөлөх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно” хэмээн анхааруулж байсан бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үүнээс хойш сайдын суудалд хоргодоогүй гэдгээ удаа дараа хэвлэлээр хэлж байсан.
Эрчим хүчний салбарт гарч буй гэмтэл саатлын улмаас өнгөрсөн хугацаанд цахилгааны хязгаарлалт хийх, зарим бүсэд тог тасрах тохиолдол нэмэгдсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байгаа юм.
Засгийн газрын зүгээс эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, шинээр баригдаж буй цахилгаан станцуудын ажлыг эрчимжүүлэх, салбарын бодлогын уялдааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.Байгаад ч нэмэргүй эрчим хүчний сайдын огцрох хугацаа айсуй.












Сэтгэгдэл бичих