• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Хууль
Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоног, түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр /2026.2.26/ ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан сулласан байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэхийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжийг Н.Тавинбэхийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийг эргэн сануулбал; ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын “Эксим” банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллароор нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.

Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бол сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.

Previous Post

Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

Next Post

Сайдын суудалд хоргодоогүй гээд байгаа Б.Чойжилсүрэнгийн 30 хоног өнөөдөр дуусаж байна

Next Post
Сайдын суудалд хоргодоогүй гээд байгаа Б.Чойжилсүрэнгийн 30 хоног өнөөдөр дуусаж байна

Сайдын суудалд хоргодоогүй гээд байгаа Б.Чойжилсүрэнгийн 30 хоног өнөөдөр дуусаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

2026-06-23
ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ

ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ

2026-06-23
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

2026-06-23
Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.