• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Бусад мэдээ
Ажлын хэсгийн гишүүд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн С.Замира нар өнөөдөр /2026.02.25/ нийслэлийн Налайх дүүрэгт ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох журам, шийдвэрийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, таван намын төлөөллийг оролцуулан хоёр удаагийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад 2017 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль хэдий сайн ч, хэрэгжилт нь тааруу байгааг онцлон тэмдэглэв.

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, тус дүүрэгт буй нийт 10991 өрх, (үүнээс гэр хороолол 7960, байшин хороолол 3031), 588 аж ахуйн нэгж байгууллагын хогийг тогтмол тээвэрлэдгийг дурдахын зэрэгцээ дүүргийн Засаг даргын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хог хаягдлын хэмжээг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилт тавин ажиллаж байна гэв.

Тус дүүргийн хог хаягдлын төлбөр хураамжийн орлого төвлөрүүлэлтийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн Налайх дүүрэгт хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 12 үйлдвэр байдгаас 27606 тонн хогийг дахин боловсруулалтад оруулсныг онцлоод цаашид Хог хаягдлын тухай хуульд далд хогийн савны стандартыг батлах, хогийг ангилан ялгаж байгаа үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах асуудлыг тодорхой тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Замира хог хаягдлын асуудлыг цэгцлэх хүрээнд шаардлагатай эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж, бүх шатандаа хог хаягдлын менежментийг сайжруулах, нийллэг уутаас татгалзсан дүүрэг болох зэргээр нөлөөллийн ажлыг хийж, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийж болох шинэлэг санал, санаачилга гарган идэвхтэй ажиллах нь зүйтэй гэж байлаа.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд “Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-д ажиллав. Тус парк нь өнөөдрийн байдлаар 4.64 км урт хүнд даацын авто зам, 1.4км үерийн хамгаалалтын байгууламж, 660м2 оффисын барилга, гүний худгууд, 110/10квт-ын цахилгааны дэд станц зэрэг дэд бүтцийн ажлуудыг ашиглалтад оруулсан байна. Ерөнхий төлөвлөлтийн дагуу  хоногт 1000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 26 гКал/цагийн хүчин чадалтай дулааны станц, 11.7км төмөр зам, судалгаа хөгжлийн төв, тээвэр ложистикийн терминал зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

“Налайхын үйлдвэрлэл технологийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, өнөөдөр хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нийт 15 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлээд байгааг дурдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн хог хаягдлыг дахин боловсруулж буй дөрвөн үйлдвэрүүдийн талаар товч танилцуулав. Мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр, Үйлдвэрлэл технологийн паркт байрлаж буй эдгээр дөрвөн ахуйн нэгжүүд хаягдалгүй, эко үйлдвэрлэлийг явуулж байгааг онцлоод цаашид хог хаягдлаа дахин боловсруулан цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа.

Ажлын хэсгийн гишүүд дараа нь “Электрокем монголиа” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Ганболд үйлдвэрийнхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр маань хаягдал хар тугалгын аккумляторыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу Монгол Улсын хэмжээнд хаягдал болдог аккумляторуудыг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Олон улсын хар тугалгын ассоциациас австрали, английн экспертүүдийг урьж, дэлхий нийтэд хар тугалгын аккумляторыг хамгийн зөв аргаар боловсруулж буй технологийг ашиглаж, үйлдвэрлэл явуулж байна гэж байлаа.

Мөн үйлдвэрлэлийн үндсэн гол бүтээгдэхүүн болох хар тугалгын гулдмай нь 99,97-гоос дээш хувийн цэвэршилттэй, олон улсын стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж байна гэв.

Үйлдвэрийн удирдлагууд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гээд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх, импортлогч нь үйлдвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ гэдгийг тодорхой болгох, аюултай хог хаягдлын мөшгөлтийн системийг хуульчлах, зөвшөөрөл олгох хяналтын босгыг тодорхой тусгах, тусгай хог хаягдлуудыг ялгаж, бүлэг заалттай болгох зэргээр хуулийн төсөлтэй холбоотой тодорхой саналууд гаргаснаа тайлбарлалаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл, хог хаягдлын менежмент муу байвал эргээд улс орны хөгжил, эдийн засгийн байдал, агаар, хөрс, орчны бохирдол гээд маш олон асуудалд томоохон сөрөг нөлөө үзүүлдэг тул хог хаягдалтай холбоотой бүхий л салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудал, саналыг сонсож, нэгтгэхээр ажиллаж байна гэв. Мөн ажлын хэсгийн хувьд Монгол Улсын хог хаягдлын асуудлын түвшинг ахиулах зорилготойгоор ажиллаж байгаагаа онцолж байлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Ганбаатар, С.Замира, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар салбарын яамныхантай санал солилцов

Next Post

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Next Post
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

2026-02-26
Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

2026-02-26
Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

2026-02-26
“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

2026-02-26
Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

2026-02-26
Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

2026-02-26
Гуравдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна

Гуравдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна

2026-02-26
Нэгдүгээр эмнэлгийн даргыг долоо хоногт гурван удаа сольсноор эм, хэрэгслийн хангамж тасалджээ

Нэгдүгээр эмнэлгийн даргыг долоо хоногт гурван удаа сольсноор эм, хэрэгслийн хангамж тасалджээ

2026-02-26
Аргаа барвал АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших байх

Аргаа барвал АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших байх

2026-02-26
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

2026-02-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.