• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалтын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, БНСУ-ын Цагаачлал, гадаадын иргэдийн бодлогын газрын дарга Ча Юн Ху нар Сөүл хотноо энэ сарын 23-ны өдөр албан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэдийн зорчих асуудлаар санал солилцов.    

Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах, эрүүл мэндийн аяллын визийн нөхцөлийг хөнгөвчлөх, мөн хууль бусаар оршин суух зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив.  Түүнчлэн Монгол Улсын иргэд хүчин төгөлдөр визтэй боловч хил дээрээс буцаагдаж буй шалтгаан, нөхцөлийг судалж, хил дээрх шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ боловсруулах асуудлыг онцлов.

Уулзалтын хүрээнд хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнийг хууль ёсны, аюулгүй, үр ашигтай байдлаар дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс болон БНСУ-ын Цагаачлалын байгууллага хоорондын яриа хэлэлцээний механизм “Immigration dialogue”-г нэвтрүүлэхээр болов. Тус яриа хэлэлцээний механизм нь хоёр улсын хил, цагаачлалын салбарын системийн шинэчлэл, мөн хоёр орны иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг харилцан зөвшилцөх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чухал ач холбогдол өгөх юм.

Үүнээс гадна хоёр байгууллага хоорондын төрийн албан хаагч нарын харилцан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцов.         

Previous Post

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог цогцоор нь өөрчлөх зорилгоор иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Next Post

Украйн Оросын дайн одоогоос 4 жилийн өмнө буюу 2024.02.24-нд эхэлсэн

Next Post
Украйн Оросын дайн одоогоос 4 жилийн өмнө буюу 2024.02.24-нд эхэлсэн

Украйн Оросын дайн одоогоос 4 жилийн өмнө буюу 2024.02.24-нд эхэлсэн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.