• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-13
Ангилал: Хууль
Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Хэрэгжүүлэх нөөцөө тооцохгүй, олон хууль санаачлан батлах нь иргэдийн амьдралд хор уршиг ихтэйг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ын үеэр Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж сануулсан юм. Тухайлбал, эдийн засгийн тооцоолол хийхгүйгээр баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байдаг талаар тэрбээр жишээ татан онцолсон. Үүнээс улбаалан манай улсад хуулийн “зуд” нүүрлэж, хэрэгжих нь хомсдох шалтгаан үүссэн нь хууль дээдлэх үзэл, зарчим, үнэт зүйлд хохирол учруулж байна гэв. Тиймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль санаачлагчдын “… эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн нэмэлтийг оруулсан. Хуулийн эцсийн зорилго нь хүн бус хууль засаглахад оршдог гэж “Хууль зүйн техник” гарын авлагыг боловсруулсан Н.Лүндэндорж доктор хичээлээ заасан. Энэхүү сургалтын гарын авлагыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан хянан тохиолдуулж, хүний эрхийн олон улсын хэм хэмжээ, зарчмууд, гэрээний хэрэглээг нэвтрүүлэх арга зүйгээр нэмж баяжуулжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд Тохирсон байх зарчмыг хангасан эсэхэд үнэлгээ хийх шинэ шаардлага бий болсон. Бүх хуулийн төсөлд хүний эрхийн үнэлгээ хийснээр иргэдийн эрх, эрх чөлөө,  нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж, Үндсэн хуулийн хяналтыг давж чадахуйц үндэслэл, нотолгоотой, чанартай хууль бүтээх суурь бий болох учиртай хэмээн профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдэвт хичээлийнхээ үеэр тодотгож байлаа.

УИХ-ын Тамгын газраас “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран 2026 оны 02 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын дөрөв дэх өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор О.Мөнхсайхан “Хуульд тавих техникийн шаардлага” сэдвийн хүрээнд “Фуллерийн” гэх зарчмуудын онол, арга зүйг зааж, оролцогчид дадлага ажил хийлээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Амарсанаа, тус сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) С.Батбаяр “Хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецептийг ашиглах арга зүй” сэдвээр харьцуулсан эрх зүй, олон улсын сайн туршлага, онол, аргачлал, хууль зүйн шинэчлэлийн бодлогыг хөндөн лекц уншиж, дадлагажууллаа.

Магадлан итгэмжлэл бүхий сургалтаар өнөөдөр (2026.02.13) үдээс хойш “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал” хичээлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Б.Баасандорж, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Т.Золбоо илтгэл танилцуулах юм.

Сургалтад амжилттай оролцогчдод гэрчилгээ гардуулж, кредит цаг тооцно. Энэ удаагийн сургалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Үндэсний аудитын газар, Шүүхийн сахилгын ерөнхий зөвлөл, 15 яам, Монголын хуульчдын холбоо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн зэрэг 30 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөл хамрагдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Previous Post

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

Next Post

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Next Post
Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

2026-02-13
Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

2026-02-13
Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

2026-02-13
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

2026-02-13
Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

2026-02-13
Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2026-02-13
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2026-02-13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2026-02-13
Сар шинийн 1,2-ний өдрүүдэд цаг агаар тогтуун, 3-нд шуурах төлөвтэй байна

Сар шинийн 1,2-ний өдрүүдэд цаг агаар тогтуун, 3-нд шуурах төлөвтэй байна

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.