• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Яамаа нүүлгэж тоглодог сайдууд Өмнөх зардал, шинэ шилжилтийн санхүүжилт хэн хариуцах вэ?

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-09
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Яамаа нүүлгэж тоглодог сайдууд Өмнөх зардал, шинэ шилжилтийн санхүүжилт хэн хариуцах вэ?

Өмнө нь нүүлгэсэн 5,5 тэрбум төгрөгийн зардлыг Ж.Энхбаяр сайд төлөх үү? Эсвэл нүүлгэж тоглосноороо дундаа хуваах юм уу хоёр сайд…..

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ын байршлыг Дархан хотоос нийслэл Улаанбаатар руу дахин шилжүүлнэ гэх яриа нийгмийн сүлжээ болон улс төрийн хүрээнд идэвхтэй өрнөж, төсвийн үр ашиг, шийдвэр гаргалтын хариуцлагын асуудлыг дахин сөхөхөд хүргээд байна. Өмнөх шилжилт хөдөлгөөний үеэр хэдэн тэрбум төгрөгийн зардал гарсан тухай мэдээлэл олон нийтэд тархсан бөгөөд хэрэв дахин нүүлгэх шийдвэр бодитоор хэрэгжвэл давхар зардал үүсэх эрсдэл бий гэсэн байр суурь давамгайлж байна.Цаана нь төсвийн мөнгө урссаар

Төрийн байгууллагын байршлыг өөрчлөх шийдвэр нь зөвхөн албан тасалгааны шилжилт бус, барилга байгууламжийн тохижилт, дотоод сүлжээ, архив, техник тоног төхөөрөмжийн тээвэрлэл, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн, орон сууцны зохицуулалт зэрэг олон талын зардал дагуулдаг онцлогтой. Иймд нэг удаагийн нүүлгэлт ч төсөвт тодорхой дарамт үүсгэдэг бол давтан шилжилт нь үр ашиг, бодлогын тогтвортой байдлын талаар асуулт үүсгэдэгийг эдийн засагчид сануулж байна.

Олон нийтийн дунд “өмнө нь зарцуулсан хөрөнгө бодит үр дүн авчирсан эсэх”, “дахин нүүлгэвэл шинээр гарах зардлыг хэн хариуцах вэ” гэсэн асуулт зонхилж байгаа бөгөөд салбарын сайд Жадамбын Энхбаярын нэр ч давхар дурдагдаж байна. Иргэдийн зүгээс аливаа шийдвэр гаргахын өмнө өмнөх нүүлгэлтийн санхүүгийн тайлан, зардлын задаргаа, бодлогын үндэслэлийг нээлттэй танилцуулах шаардлагыг түлхүү тавьж буй юм.

Яам, агентлагийн байршлын өөрчлөлт нь бүсчилсэн хөгжил, салбарын уялдаа холбоо, хүний нөөцийн хүртээмж зэрэг эерэг зорилготой байж болох ч бодлогын тогтвортой байдал, институцийн үр ашигтай ажиллагаатай тэнцвэржүүлэх шаардлагатай. Давтамжтай шилжилт хөдөлгөөн нь албан хаагчдын тогтвор суурьшил, байгууллагын дотоод соёл, үйлчилгээний тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Албаны хүмүүс  яамдын байршлыг өөрчлөх асуудал нь урт хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийн бэлэн байдал, төсвийн боломжтой уялддаг тул зөвхөн зардлын хэмжээгээр дүгнэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлэх нь түгээмэл. Гэсэн ч олон нийтийн зүгээс ил тод тайлагнал, эдийн засгийн үндэслэл, үр өгөөжийн тооцооллыг нээлттэй болгох шаардлага улам нэмэгдэж байгаа нь бодлогын шийдвэр гаргалтад хариуцлагын механизм чухал хэвээр байгааг харуулж байна.

Эцэст нь, ХХААХҮЯ-ын байршлын асуудал нь дан ганц захиргааны зохион байгуулалтын шийдвэрээс давж, төсвийн сахилга бат, бодлогын залгамж чанар, төрийн байгууллагын менежментийн ил тод байдал зэрэг өргөн хүрээний сэдэв болон хувирч байна. Бүхэл бүтэн яамыг нааш цааш нь нүүлгэнэ гэх мэт асуудлууд иргэдийг багагүй бухимдуулж байна. Иргэдээс илүү ажил амьдрал эндэх гэр орноо зараад үрээд явсан яамны болон тус салбарын хүмүүст илүү хүнд тусаж байгаа. Багш нарынхаа цалинг яах учраа олохгүй байгаа, мөн ахмадын тэтгэврээ шийдэж чадахгүй байгаа засгийн газар нэг яамаа цааш нааш нүүлгэж тоглосоор байх уу? Ер нь нэг дарга ирэхээр л бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж төсвийн мөнгө урсгадаг энэ байдлыг хэзээ зогсоох вэ?

Т.Саранцэцэг

Previous Post

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огцороход 18 хоног үлдлээ

Next Post

Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсний нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэлжээ

Next Post
Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсний нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэлжээ

Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсний нөлөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.