• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огцороход 18 хоног үлдлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-09
Ангилал: Тод мэдээ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огцороход 18 хоног үлдлээ

Монгол Улсын эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд хүчин чадлын дутагдал, импортын хамаарал, үнийн өсөлт зэрэг олон асуудалтай нүүр тулж буй энэ үед салбарын удирдлагын бодлого, шийдвэрүүдийг тойрсон шүүмжлэл эрчимжсээр байна.

Бямбасүрэнгийн Чойжилсүрэн сайдын бүрэн эрхийн хугацаанд эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилт удааширсан, тодорхой шийдэл шаардах асуудлууд хугацаандаа урагшлахгүй байгаа нь салбарын эрсдэлийг нэмэгдүүлсэн.Салбарыг нь биш сайдыг нь шүүмжилж байхад өөрийг нь зохион байгуулалттай харлуулж байна гээд сууж байгаа нь олон хүнийг дургүйцлийг хүргэсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сарын 29-нд Эрчим хүчний сайдад 30 хоногийн хугацаа өгсөн. Ер нь гал намжааж, ажлаа хийж чадахгүй сайдаа өндөг шиг дараад үлдэх нь Г.Занданшатарт өөрт нь халтай асуудал.

Эрчим хүчний реформ нэрийдлээр цахилгааны үнэ нэмсэн ч үнийн хөөрөгдлөөс цаашаа хэтрэлгүй Улаанбаатар хот өвөл цахилгаан тасарч, зутруухан өнгөрөөлөө. Өвлийн оргил ачааллын үеэр хэрэглээ үйлдвэрлэлээс давж, цахилгаан импортлох шаардлага хэвээр байгаа нь дотоодын шинэ эх үүсвэрүүд бодитоор нэмэгдээгүйг илтгэнэ.

Шинэ станц, өргөтгөлийн ажлууд олонтаа зарлагддаг ч хэрэгжилтийн хугацаа сунжирч, санхүүжилтийн бүтэц тодорхой бус хэвээр байгааг шүүмжлэл дагуулдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, салбарын төлөвлөлтөд эргэлзээ үүсгэж байна гэж үздэг.

Эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтүүд өрхийн болон аж ахуйн нэгжийн зардлыг нэмэгдүүлж байгаа ч үйлчилгээний чанар, найдвартай байдал ижил түвшинд сайжраагүй гэх гомдол тасрахгүй байна.

Сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухай зорилтууд дэвшүүлэгддэг боловч бодит хэрэгжилт, сүлжээний шинэчлэл, хадгалалтын шийдлүүд удааширч буйг бодлогын цоорхой хэмээн тодорхойлох нь бий.

Албаныхны зүгээс эрчим хүчний салбар нь олон жилийн хуримтлагдсан алдагдал, санхүүгийн хүндрэлтэй тул бодлогын өөрчлөлт богино хугацаанд үр дүн өгөх боломж хязгаарлагдмал гэж тайлбарладаг. Мөн дотоодын үйлдвэрлэлийн чадлыг үе шаттай нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих чиглэл баримталж буйгаа илэрхийлсэн ч засаг дамнаж ажилладаг сайд маань асуудлыг шийдэж чадахгүй бололтой. Ирэх жилүүдэд бодит хүчин чадал нэмэгдэх эсэх нь салбарын удирдлагын үнэлгээг тодорхойлох гол шалгуур болохоор байна.Гэвч жил бүр гал алдах нь хэмээн ярьдаг сайд маань 2027 онд эрчим хүч экспортлоно гэж ам өгсөн. Энэ өвлийг харахад экспортлох байтугай дотооддоо ч асуудалтай зутруухан өвөлжих шинжтэй. Өвөл болно, хавар болно, дахиад зун болно…….

Дахиад тог тасарч олон арван хүн цахилгаан тоног төхөөрөмжөөрөө шатаж, дулаан алдаж зутрах вий..

Т.Саранцэцэг

Previous Post

АНУ-д цагаачлалын болон хилийн албадын уялдаа нэмэгдэж, хотуудад хэрэгжих ажиллагааны хэлбэр өөрчлөгдөж улам ширүүсэж байна

Next Post

Яамаа нүүлгэж тоглодог сайдууд Өмнөх зардал, шинэ шилжилтийн санхүүжилт хэн хариуцах вэ?

Next Post
Яамаа нүүлгэж тоглодог сайдууд Өмнөх зардал, шинэ шилжилтийн санхүүжилт хэн хариуцах вэ?

Яамаа нүүлгэж тоглодог сайдууд Өмнөх зардал, шинэ шилжилтийн санхүүжилт хэн хариуцах вэ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-23
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

2026-09-23
Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.