Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд мисс Ц.Аззаяа Монгол Улсаа төлөөлөн оролцож шилдэг 18-д шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн болжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бид чадлаа. Дэлхийн хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн шилдэг оролцогчидтой мөр зэрэгцэн өрсөлдөж, Монгол Улс маань түүхэн амжилт гарган Top 18-д шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо. Өөрөөрөө, баг хамт олноороо, мөн энэ бүх хугацаанд дэмжиж тусалсан хүн бүрээр үнэхээр их бахархаж байна.
Урмын үг хайрлаж, лайк, share хийж, санал асуулга бүрд идэвхтэй оролцож, Монголынхоо нэрийг хамтдаа гаргасан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хамгийн сайхан нь Улсынхаа далбааг сэтгэл дүүрэн өргөөд зогсох тэр мөч миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монголчууддаа маш их баярлалаа” гэжээ.











Сэтгэгдэл бичих