• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улс орон даяар агаарын чанарын автомат хяналтын сүлжээ ажиллаж эхэллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-28
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
Улс орон даяар агаарын чанарын автомат хяналтын сүлжээ ажиллаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл 2023–2026 онд хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад агаарын чанарын мониторингийн шинэ тогтолцоог бүрдүүлж, өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хязгаарлагддаг байсан хяналтыг улс орон даяар өргөжүүллээ. Өнөөдрөөс эхлэн бүх аймаг, нийслэлийг хамарсан мониторингийн сүлжээ бодит цагийн мэдээллээ иргэдэд хүргэж эхэлж байна.
✅ Төслийн хүрээнд: 8.9 сая ам.долларын төсөвтэй уг төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд дараах үзүүлэлтүүдийг хэмжих агаарын чанарын автомат станцууд суурилуулж байна.
Үүнд:
🔊хүхэрлэг хий (SO₂),
🔊азотын ислүүд (NO₂),
🔊PM2.5, PM10 тоосонцор,
🔊озон (O₃),
🔊нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), цаг уурын үндсэн үзүүлэлтүүд орно.
2024 онд Дархан-Уул, Орхон аймагт 6 үзүүлэлт хэмжих станц суурилуулсан бол 2025 онд 19 аймагт агаарын чанар болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих анализаторуудыг суурилуулж дууссан байна.
Мөн агаарын чанар, цаг уурын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лаборатори-ийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгөөд байна. Чадавх бэхжүүлэлт төслийн хүрээнд 21 аймагт тоног төхөөрөмжийн тохиргоо, засвар үйлчилгээний сургалт, БНСУ-д 2 удаа (нийт 50 албан хаагч), Улаанбаатар хотод 3 удаа (50 орчим албан хаагч) сургалтыг зохион байгуулжээ.
✅ Нээлттэй мэдээлэл
Агаарын чанарын мэдээллийг MAMIS программ-аар боловсруулж, #agaar.gov.mn нэгдсэн платформоор дамжуулан иргэдэд бодит цагийн горимоор хүргэж байна.
Энэ нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд зөвхөн хэмжилт хийх бус, өгөгдөлд суурилсан үйлчилгээ, олон нийтэд ойлгомжтой, нээлттэй мэдээлэл түгээх шинэ чиг үүрэг-ийг бий болгож байна.
✅2025 онд БОУАӨ-ийн сайдын тушаалаар орчны Шинжилгээний хэлтсийн албан хаагчдад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосноор хэмжилт–хяналт–шийдвэрийн уялдаа бодитоор хэрэгжиж эхэллээ.
Previous Post

“Бид ялав” медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Next Post

Оросын дроны халдлагад Украины галт тэрэг өртөж 5 хүн нас баржээ

Next Post
Оросын дроны халдлагад Украины галт тэрэг өртөж 5 хүн нас баржээ

Оросын дроны халдлагад Украины галт тэрэг өртөж 5 хүн нас баржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.