• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 40 гаруй хүн амиа алдаж, Испанид гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Дэлхий
Хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 40 гаруй хүн амиа алдаж, Испанид гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ

Испанийн өмнөд хэсэгт өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас дор хаяж 40 хүн амиа алдаад байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Педро Санчес гурван өдрийн үндэсний гашуудал зарласан байна.

Осол ням гараг /2026.01.18/-ийн орой Испанийн Кордоба хотын ойролцоох Адамуз суурингийн орчимд зорчиж явсан галт тэрэг замаасаа гарч, эсрэг чиглэлд явж байсан галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 40 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо эцэслэн тогтоогдоогүй байна. Иймд Педро Санчес ослын газарт очиж, мөрдөн шалгалтыг бүрэн ил тод явуулж, шалтгааныг нь заавал тогтооно гэдгээ мэдэгдлээ. Тээврийн сайд Оскар Пуэнте уг ослыг “маш хачин” хэмээн тодорхойлж, мөрдөн шалгалт дор хаяж нэг сар үргэлжилж магадгүй гэжээ.

Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр төмөр замын холбоос эвдэрсэн нь ослын гол шалтгаан байж болзошгүй байна.

Ослын улмаас Мадрид болон өмнөд бүсийн хотуудын хоорондын бүх өндөр хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Испани нь дэлхийд Хятадын дараа орох хамгийн том өндөр хурдны галт тэрэгний сүлжээтэй орон бөгөөд 2013 онд Галисид гарсан ослоор 80 хүн амь үрэгдэж байсан түүхтэй юм. 

Эх сурвалж: BBC

Previous Post

Голомт банк Энэтхэгийн “HDFC” банкинд долларын данс нээлээ

Next Post

БНСУ-д согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан Монголын ЭСЯ-ны ажилтны хэргийг дархан эрхийнх нь хүрээнд хэрэгсэхгүй болгох шийдвэр гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

2026-11-23
МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

2026-11-23
Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл МАРГААШ хаагдана

Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл МАРГААШ хаагдана

2026-11-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн, цас орохгүй

2026-11-23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.