• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Голомт банк Энэтхэгийн “HDFC” банкинд долларын данс нээлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Бусад мэдээ
Голомт банк Энэтхэгийн “HDFC” банкинд долларын данс нээлээ

Голомт банк БНЭУ-ын хамгийн том арилжааны банк болох “HDFC Bank Ltd”-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, тус банкинд ам.долларын данс нээснээр Голомт банкны харилцагчид Энэтхэг улс руу ам.долларын гүйлгээг шууд хийх боломжтой боллоо. Цаашлаад Монгол болон Энэтхэг улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ дэд бүтцийг бий болгож, улмаар иргэд, байгууллагын гадаад гуйвуулгыг илүү хурдан, найдвартай, хямд болгох юм.

Энэхүү хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

“Голомт банкны гадаад гүйлгээ, төлбөр тооцооны цар хүрээ  олон улсад нэр хүндтэй арилжааны банкны хамтын ажиллагаагаар өргөжин тэлж буйд баяртай байна. Дотоодын бизнес эрхлэгчдэд Энэтхэг улсын зах зээл нээгдэж байгаагаас гадна  Монгол болон Энэтхэг улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр томоохон арилжааны банкнууд ийнхүү хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн худалдааны эргэлтийг дэмжих, нэмэлт санхүүгийн зардлыг бууруулахад чухал үүрэгтэй ба хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна” гэлээ.

2025 онд Голомт банк Монгол Улсаас гадаад руу илгээсэн нийт ам.долларын гүйлгээний тоогоор 35 гаруй хувийг, дүнгээр 45 гаруй хувийг дангаараа хийж гүйцэтгэлээ. Одоогоор Ази, Ойрх Дорнод, Европ болон Их Британи зэрэг олон улсын 27 санхүүгийн байгууллагатай хамтран 15 валютын төрлөөр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, дэлхийн жишигтэй нийцэхүйц харилцагчийн туршлагыг бий болгон ажиллаж байна.

“HDFC” банкны тухай

“HDFC Bank Ltd” нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Энэтхэгийн 4,100 гаруй хот, тосгонд 9,500 гаруй салбар болон 21,000 АТМ-тайгаар үйл ажиллагаа явуулдаг үндэсний тэргүүлэх банк юм. Мөн Мумбай хотод төвтэйгөөс гадна Сингапур, Хонконг, Бахрейнд олон улсын салбар, Лондон, Абу Даби болон Найробид төлөөлөгчийн газартай.

2025 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар “HDFC” банк нь нийт 460 тэрбум ам.долларын активтай  гэж тайлагнасан бөгөөд иргэд, байгууллагуудад зориулсан уламжлалт болон дижитал банкны бүх төрлийн үйлчилгээг багтаасан санхүүгийн шийдлийг санал болгодог. 2023 оны долдугаар сард “HDFC Limited”-тай нэгдсэнээр орон сууцны санхүүжилт болон даатгал, хөрөнгийн менежмент зэрэг дагалдах салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Previous Post

Япон: Ээлжит бус сонгуулийг ирэх сарын 8-нд товлов

Next Post

Хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 40 гаруй хүн амиа алдаж, Испанид гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.