• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад насаар хорих ялыг хэвээр үлдээлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-28
Ангилал: Нийгэм, Хууль
Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн  Н.Энхбатад насаар хорих ялыг хэвээр үлдээлээ

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.

Прокуророос шүүгдэгч Н.Энхбатыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Жэм молл” (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.М-тэй маргалдаж, улмаар хутгаар хохирогчийн эрүү, хүзүү, цээж, нуруу, хэвлий, шуу, сарвуу, гуя хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх үүсгэж, цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн шарх, биеийн гадаргуугийн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокд оруулж амь насыг нь хохироосон буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Энхбатыг “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял шийтгэж, оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Энхбатаас сэтгэцийн хохирол хор уршгийн зардалд 162,360,000 (нэг зуун жаран хоёр сая гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүхэд Э.Д-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шүүгдэгч Н.Энхбатын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ял тохирсон, Гэр бүлийн тухай хуульд зааснаар амь хохирогчийн хүүхэд болох охин Э.Э (12 настай), охин Э.Э (7 настай) нарт асран хамгаалагч томилох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Previous Post

ЭМЯ: Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн байдалтай байна

Next Post

ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-14
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-14
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.