• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТББХ: Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Улс төр
ТББХ: Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

УИХ-ын 2025 оны 96 дугаар тогтоолоор Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад даалгасан. УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгосон тул УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг хуралдаан даргалагч дурдаад, тогтоолын төслийг уншиж танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын дэд даргаар сонгогдсон Ж.Бат-Эрдэнэд парламентын дархлааг сайжруулах, парламентат ёсыг итгэл үнэмшилтэйгээр хамгаалах үүрэг оногдож байгааг тодотгоод, Монгол Улсын иргэдэд хандаж парламентын дархлаа, итгэл үнэмшлийн талаарх байр сууриа илэрхийлэхийг хүссэн.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэн, бүлгийн байр суурийг зангидахад анхаарж ажиллаж байснаа онцлов. Тэрбээр, парламентын засаглал нь  Монгол Улсын аюулгүй байдлын том баталгаа. Бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх, хүний эрх болоод гишүүдийн гаргасан санал бүрд хүндэтгэлтэйгээр хандах учиртай. УИХ-ын гишүүдийн эрх, үүрэг асар их хариуцлагаар хэмжигдэнэ. Энэ мандатыг ард иргэдээс авч сонгогдсон 126 гишүүн нь Монгол Улсыг төлөөлж байгаа парламентын засаглалын гол хүч нь юм. Энэ утгаараа Монгол Улсын иргэд өөрийгөө төлөөлүүлэн сонгосон гишүүдээрээ дамжуулан төрийн бодлогыг барьж буй юм гэлээ.

Previous Post

1,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС ИХГҮЙ ОРЛОГОТОЙ АЖ АХУЙН НЭГЖ, НОГДУУЛСАН АЛБАН ТАТВАРААС 90 ХУВИАР ХӨНГӨЛӨГДӨХ БУЮУ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ЭРХТЭЙ

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.