• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

1,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС ИХГҮЙ ОРЛОГОТОЙ АЖ АХУЙН НЭГЖ, НОГДУУЛСАН АЛБАН ТАТВАРААС 90 ХУВИАР ХӨНГӨЛӨГДӨХ БУЮУ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ ЭРХТЭЙ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Хууль
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийн үнийн зөрүү 558,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42,7 сая төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ
“Ө” ХХК нь 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайлангаар 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувийн хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргахад “Ө” ХХК болон түүний харилцан хамааралтай “У”ХХК-ийн нийт татварт ногдох орлогын дүн 1,5 тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй” гэх шийдвэр гарган, татгалзсан. “Ө” ХХК тус шийдвэрийг эс зөвшөөрч “У” ХХК-тай харилцан хамааралтай этгээд гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эдгээр компаниудын хөрөнгө болон удирдлага тусдаа, бие даасан хуулийн этгээд, мөн “Ө” ХХК-н нэг хувьцаа эзэмшигчийг өөр компанид хувьцаа эзэмшдэг гэх үндэслэлээр харилцан хамааралтай гэж шууд хамаатуулж, татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сард хэргийг хэлэлцээд: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3-т зааснаар тус компаниуд нь хоорондоо харилцан хамаарал бүхий этгээд байна. Нэг этгээд тус 2 компанид 50%-г хувьцаа эзэмшиж байгаа нь хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй, мөн хоорондоо тухайн татварын жил ажил, гүйлгээ хийж байсан, нийт орлого 1,5 тэрбум төгрөгөөс давсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 09 дүгээр сард хэргийг хэлэлцээд: шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-г хуулийн зорилгоор нь тайлбарлах шаардлагатай, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчаас харилцан хамааралтай хуулийн этгээдүүдийг тогтоохдоо хуулиар тусгайлан заасан нөхцөлийг анхаараагүй. Хэрэгт авагдсан Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 1,5 тэрбум төгрөгөөр ихгүй орлоготой ААН-н орлогын албан татварыг 90%-р хөнгөлөх зорилгоор хуулийг баталсан. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нийт орлого нь 889 сая төгрөг байна. Маргаан бүхий хуулийн этгээдүүд хоорондоо хийсэн гүйлгээний 34 сая төгрөг нь хуульд заасан 1,5 тэрбум төгрөгөөс доошгүй байх хуулийн босгод нөлөөлөхгүй, 4,6 сая төгрөгийн гүйлгээ нь 2025 онд хийгдсэн нь маргааны үйл баримтад хамаарахгүй гэх дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Next Post

ТББХ: Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

Next Post
ТББХ: Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

ТББХ: Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.