• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хууль бусаар цалин олгож, өөртөө давуу байдал олж авсан гэх хэрэгт холбогдсон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-07
Ангилал: Хууль
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийн үнийн зөрүү 558,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42,7 сая төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ
Б.Г нь Увс аймгийн … сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.Э-р 7 машин мод зүсүүлж төлбөрийг төлөхийн тулд 2023 оны 9 сард Л.Э-г сахиулаар ажиллах тухай тушаал, 2024 оны 01 сард сэлгэн ажиллуулах тухай тушаалыг тус тус гарган цагийн бүртгэл тооцож 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд 3,6 сая төгрөгийн цалин болон илүү цагийн нэмэгдэл олгож хөрөө араамаар мод зүсүүлсэн мөнгийг төлж, байгууллагын 2024 оны цалингийн төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдож. Б.Г нь хууль бусаар Л.Э-д цалин олгож, өөртөө давуу байдал олж авч, хувийн модыг зүсүүлсэн гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хэлэлцээд: Прокурорын зүгээс шүүгдэгчийг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор 7 машин мод зүсүүлсний төлбөрт Л.Э-г ажилд томилсон тушаалыг хууль бусаар гаргаж, цалин олгох байдлаар төлбөр төлсөн гэж ялласан байдаг, Л.Э-г харуулын ажилд томилон ажиллуулах тухай сумын Засаг даргын тушаал хэрэгт авагдсан байгаа нь шүүгдэгч Б.Г-с хамаарахгүй ажиллаж байсан нь тогтоогдож байна. Тус мод нь хэний мод гэдэгт ач холбогдол өгөх ёстой, тамгын газрын эзэмшлийн модыг зүсүүлээд хөлс мөнгийг өгөх зорилгоор дээрх байдлаар мөнгө гаргасан бол зориулалтын бусаар төсвийн хөрөнгийг зарцуулсан гэж үзэх үндэслэл болно гэвч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, улсын яллагч яллаагүй, харин шүүгдэгч өөрийнхөө хувийн модыг зүсүүлээд төлбөрийг ийм байдлаар мөнгө гаргаж төлсөн бол энэ нь өмчийн эсрэг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үндэслэл болно энэ талаар нотлох баримт цуглуулж яллаагүй учир энэ гэмт хэргийг бүхэлд нь яллаж байгаа нөхцөл байдал нь тохирохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Г-н үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Previous Post

“ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ СААРМАГЖУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Next Post

“Police Support Zone” булан байгууллаа

Next Post
“Police Support Zone” булан байгууллаа

“Police Support Zone” булан байгууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.