• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-05
Ангилал: Нийгэм, Улс төр
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.11.05/ 12 цаг 35 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бадамсүрэн, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдаад ажлын хэсэг  гурван удаа хуралдсан гэлээ.

Ажлын хэсгээс багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан татварын зардлыг бууруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэрэгжих хугацааг хойшлуулж, хуулийг 2026 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн Таван толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд ил тод, үр ашигтай зохион байгуулах зарчмын асуудлыг төсөлд тусгах саналыг бэлтгэсэн байна.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд найруулгын болон хууль зүйн техникийн санал бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хууль, тогтоолын төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооны  гишүүд, Ажлын хэсгээс гаргасан төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үүгээр хуралдаан түр завсарлаж, үдээс хойш Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ

Next Post

СУГАЛААНД ОРОЛЦОЖ, 15 САЯ ТӨГРӨГӨӨ БУСДАД ЗАЛИЛУУЛСАН ГЭХ ГОМДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

Next Post
СУГАЛААНД ОРОЛЦОЖ, 15 САЯ ТӨГРӨГӨӨ БУСДАД ЗАЛИЛУУЛСАН ГЭХ ГОМДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

СУГАЛААНД ОРОЛЦОЖ, 15 САЯ ТӨГРӨГӨӨ БУСДАД ЗАЛИЛУУЛСАН ГЭХ ГОМДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

2026-04-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-22
Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

2026-04-22
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

2026-04-22
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.