• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    “Police Support Zone” булан байгууллаа

    “Police Support Zone” булан байгууллаа

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ТҮЛЖ БАЙГАА ХАГАС КОКС НҮҮРСНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Өнөөдөр \2025.11.07\ирэх оны төсвийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцэнэ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    ХХНББХ: Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ

    ХХНББХ: Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ

    Нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүллээ

    Нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүллээ

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ

Саранцэцэг by Саранцэцэг
2025-11-05
in Улс төр, Хууль
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.05) хуралдаан 10 цаг 33 минутад гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн “Нэгтгэн дүгнэх” хэсэгт “… энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.” хэмээснийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулаад, иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10.1-д заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан асуудлыг хууль, эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гишүүд саналаа илэрхийлнэ хэмээн тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, П.Сайнзориг, Д.Ганбат, О.Номинчимэг нар үг хэллээ. Х.Тэмүүжин гишүүн хууль зүйн холбогдох лавлагааг гаргах, эрх зүйн орчныг сайжруулах, ойлголтоо тодорхой болгох, хууль тогтоох чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, судлаачид, эрдэмтэд, хуульчдыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй, нухацтай хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэдэг санал хэллээ. Х.Баасанжаргал гишүүн Үндсэн хуулийн цэц нэг дүгнэлтээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үйл ажиллагаа болон “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолын талаарх хоёр тусдаа асуудлыг нэгтгэн шийдвэрлэсэн гэв. Тэрбээр “Дүгнэлтэд дурдагдсан хоёр асуудлын нэгийг л Улсын Их Хурал хэлэлцэж байна. Тэгвэл Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх талаар тодорхойгүй байдал үүсэх болно. Тус тогтоол өнөөдөр хүчинтэй эсэх, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтэд “… энэ тогтоолыг хүчингүй болгосугай” гэж бичээгүй байгаа учир Улсын Их Хурал тухайн шийдвэрээ хүчингүй болгох эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд Хууль зүйн байнгын хороо нухацтай хэлэлцээд, тодорхой шийдэл гаргах ёстой” гэв.

Ж.Баярмаа гишүүн Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтийн мөрөөр хэрхэн шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн “Энэхүү дүгнэлтийг хэлэлцээд дахин Цэцийн маргаан руу орох нөхцөл бүрдэх гэж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, Цэцийн дүгнэлтийн аль нь илүү хүчин чадалтай болохыг дэнслэх гэж байна. Ямар ч үед Үндсэн хуулиа л бид дагаж мөрдөнө” хэмээлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлалгүй, мөн зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглээд “Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, энэ гэрээний нэг тал нь ард түмэн. Ард түмний төлөөлөл бол Улсын Их Хурлын гишүүд. Тэгэхээр Үндсэн хуулийг парламент сахин хамгаалах институц. Үндсэн хуулийг ийн бүдгэрүүлж, үзэл санааг гуйвуулж байгаад харамсаж байна” гэв. Д.Ганбат гишүүн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол О.Номинчимэг гишүүн Үндсэн хуулийн цэц нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг биш, 3 дахь хэсгийг баримтлах ёстой байсан хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлан Үндсэн хуулийн цэц их суудлынхаа хуралдаанаар шийдвэр гаргасан байхад хууль тогтоогчийн хувиар дахин тайлбарлах, санал нийлэхгүй зэрэг үндэслэлээр хандах нь нийгмийн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл болно гэж Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлээд “Бид Үндсэн хуультай маргаад байвал маргаан хэзээ ч дуусахгүй. Аливаа төрлийн маргааныг шийдвэрлэхэд нэг тал нь сэтгэл ханамжтай, нөгөө тал сэтгэл дундуур үлддэг. Бид шүүхийн шийдвэрийг дагаад явна гэдэг нийгмийн гэрээтэй” гэлээ.

Хуралдааны төгсгөлд Д.Цогтбаатар дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр шийдвэрлэхээр заасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн нэг дэх хэсгийн хүрээнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах хүсэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр байна хэмээв. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн хоёр дахь хэсгийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрээр хүчингүй болсон Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд холбогдох кодификац хийж, зарлан нийтэлж, мэдээлэх ажлыг хийх шаардлага үүсэж байгааг дурдлаа. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Хүннү хотын үерийн хамгаалалтын 1 дүгээр сувгийн угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна

Next Post

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Discussion about this post

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

2025-11-08
Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ

Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ

2025-11-08
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол Дорнын зурхай

2025-11-08
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-11-08
Боловсролын яам ялгаатай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах хүрээнд Япон Улсын Оберлин их сургуультай хамтран сургалт зохион байгуулж байна

Боловсролын яам ялгаатай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах хүрээнд Япон Улсын Оберлин их сургуультай хамтран сургалт зохион байгуулж байна

2025-11-07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

2025-11-07
“Police Support Zone” булан байгууллаа

“Police Support Zone” булан байгууллаа

2025-11-07
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийн үнийн зөрүү 558,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42,7 сая төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ

Хууль бусаар цалин олгож, өөртөө давуу байдал олж авсан гэх хэрэгт холбогдсон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ

2025-11-07
“ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ СААРМАГЖУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ СААРМАГЖУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025-11-07
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

2025-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.