• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Та эх оронч уу ???

Дорж Нийтэлсэн: Дорж
2025-11-02
Ангилал: Тод мэдээ
Та эх оронч уу ???

СЭДВИЙН ЭХЛЭЛД…

Та эх оронч уу???

Энэ асуултаас бичвэрээ эхэлж байгаадаа хүлцэл эрж байна. Монгол улс хөгжихийн тулд энэ асуултын хариултыг олохоос өөр сонголт алга.

            Өнгөрөгч гучин жил “АРД ТҮМЭН” гэдэг үгийг хамгийн чангаар хашгирсан хүмүүс бол “МОНГОЛ” улсын хөгжлийг 30 -н жилээр гацаасан хүмүүс. Та миний зурагласан хүснэгтийн аль талд нь зогсох вэ?

ШИНЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧ
Үйлдэл  Хийдэг Ярьдаг
Ашиг  Нийтийн төлөө Хувийн төлөө
Хандлага  Тэвчээртэй бодлоготой Хөөрсөн ууртай сүржин
Нөлөөлөл  Итгэл төрүүллдэг Хэрүүл дэгдээдэг

Өдгөө монгол улсад хэлдэггүй хийдэг хүмүүс нь цөөрчихсөн учраас дүр эсгэсэн ардчилал мэт дүр эсгэсэн эх орончдын бүхэл бүтэн арми бий болжээ.

            Тэдний хоосон үгээр гучин жил монголчууд гэдсээ тэжээх гэж хичээлээ, бас тэдэнд итгэлээ. Гэтэл өнөөдөр улсын их хурлын гишүүнийг гэмт хэрэг хийсэн ч шалгахгүй байх хууль санаачлах хүртлээ тэд биднийг тохуурхаж байгаа нь бодит үнэн.

            Нийтлэлч Баабар гучин жил тоть шиг ганцхан зүйлийг л хэлж бичсэн. Тамгатай хутагтууд гэдэг шиг төрийн тамга атгасан аймаг сумын засаг дарга нар бүгд өөрсдийнхөө тусгаар улсыг бий болгож, хөрөнгө оруулалт хийж байгаа уул уурхайн дотоод гадаадын компаниудыг шантаажлах болсон нь монголыг хөгжүүлэхгүй байгаа хамгийн том чөдөр тушаа. Тэгэхээр засгийн газар нь хуулийнхаа дагуу л ажиллаад хариуцлагатай уул уурхайг бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүд нь улсад татвараа төлж төсөвт дэм болох ийм л энгийн гаргалгаа монгол улсыг хөгжүүлнэ.

 

ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧДЫН БАЛАГ

Баялаг бол төрийн өмч гэж хэлэх мөртөө өнөөх баялгийнхаа ашгийг нь зөвхөн өөрөө л халааслах гэсэн хүсэлтэнгүүд хөдөө орон нутгаар дүүрэн болжээ. Гадны хөрөнгө оруулалтыг хөөж туугаад жагсаж цуглаад л тэргүүн эгнээнд нь явж байгаа нөхөр эцэстээ хэлэлцээрийн ширээний ард сууж өөртөө, хувьдаа ашигтай гэрээ байгуулах жишээний. Тэд эх орончийн дүртэй шуналын туламнууд гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Дүр эсгэсэн эх орончдын балгаар монгол улс “DEFAULT”  буюу дампуурлаа зарлах дөхөж байсан удаатай. Амаараа эх орноо хамгаалах мөртөө амиа тулахаар өөрийнхөө халаасыг түнтийлгэж түнийгээ хамгаалдаг эх орончид монголыг муухай харагдуулж гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байгааг хэрхэн шийдэх вэ? Уг нь бол монгол улсын засгийн газар нь хуулиа бариад хулгайч эх орончдоо цэгцлэх учиртай. Байгаль эх сүйдэж байна гэдэг ч үнэндээ байгалийн баялгийн бүх л лиценз гэрээний ард мөнөөх л эх орончид нуугдаж өөрсдийнхөө талын хүмүүсийг уул уурхайн компаниудад шургуулж халаасаа улам бүр зузаалдаг систем бий болтлоо томорчихоод байна.

ХӨГЖИХ ГАРЦ БА ШИЙДЭЛ

Харин үйлдлээрээ жинхэнэ эх орончид нь баялаг бүтээж монголын хөгжилд нэмэр болохоор ажиллаж явна. Хариуцлагатай уул уурхайг бий болгохын тулд зам тавьж сум орон нутгийн бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулж, сургууль цэцэрлэгийн барилга дотуур байрыг тордож янзлах мөнгийг нь олж өгч байх жишээтэй. Монголчуудын өмнө тулгамдаад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд мөнгө л хэрэгтэй. Төсөв нэмэгдэж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч хуулийн хүрээнд байж гэмээнэ улсын хөгжлийг сая ярих учиртай. Монгол улсын 330 сум сууринг хөгжүүлэх дараагийн Цогтцэцийг бий болгох нь жинхэнэ эх орончдын үүрэг бас хариуцлага.

            Эцэст нь хэлэхэд цорын ганц үнэн гэж бий. Уул уурхайн салбарыг гацааж байгаа дүр эсгэсэн эх орончдоо бүх шатанд нь цэгцэлж МОНГОЛ улс хуультай тэр хууль нь хэрэгждэг улс гэдгийг харуулж гэмээнэ дараагийн шатны хөгжил яригдана. Тиймээ бид уул уурхайн салбарыг муухай харагдуулж муулж яваа эх орончийн баг зүүсэн хүмүүсийг ил цагаан баримттайгаар цувралаар хүргэх болно. Тэд бол эх орончид бус баялагтаа эзэн болох гэсэн ард түмний хүсэл дээр тоглож, одоо л жагсая эх орноо хамгаалая хэмээн хамгийн чангаар хашгирч хамгийн их ашиг хүртэгчид юм.

Previous Post

Аса аваргын эхнэр М.Отгонцэцэг: Сайхан шүү зугаалаад л, мөнгө үрээд л, жаргаад л…

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-14
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-14
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.