• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

    “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

    УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн асуудлыг цуцлах ажлын хэсэг байгуулагдлаа

    Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт эхэлнэ

    “Police Support Zone” булан байгууллаа

    “Police Support Zone” булан байгууллаа

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ТҮЛЖ БАЙГАА ХАГАС КОКС НҮҮРСНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Өнөөдөр \2025.11.07\ирэх оны төсвийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцэнэ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

Саранцэцэг by Саранцэцэг
2025-11-01
in Тод мэдээ, Улс төр
Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.10.31)-ийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн болон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодод хуваарилсан талаар мэдээлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын долоон гишүүнээс өөрсдийн санаачлан, өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг дахин нягталж, хууль хоорондын нийцлийг хангах шаардлагатай тул татан авах хүсэлт ирүүлснийг уншиж сонсголоо. Ингэснээр уг төслүүдийг хууль санаачлагч нар татан авсанд тооцов.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс “Бүлгийн даргыг сонгосон” тухай албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа. Уг бичигт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн энэ сарын 30-ны өдрийн буюу өчигдрийн ээлжит бус хуралдаанаар тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон тухай мэдэгдсэн байна. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон түүнд чуулганы нэгдсэн хуралдаан даргалагч амжилт хүсэж, суудалд нь уриад, бүлгийнхээ бүх гишүүдийн дэмжлэгийг авч байж ажлаа авна гэсэн тулхтай байр суурь баримталж байсанд нь түүнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын нэрийн өмнөөс баяр хүргэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дараалалд Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг оруулаад байсан юм. Эдгээрийг хэлэлцэхийн тулд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь, Ж.Баярмаа нар гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар тус бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн хүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, санал хураалтаар дэмжиж, ажилд нь оруулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь Улсын Их Хурлын эрх хэмжээний асуудал тул тусад нь ярих ёстой гээд, харин дэд даргад нэр дэвшүүлэх нь намын бүлгийн ажил тул товд тусгасны дагуу хэлэлцүүлэхийг хүссэн юм. Гэвч Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох, мөн даргын үүрэг хариуцуулах тухай тогтоолын төсөл хэлэлцүүлэх санал ирүүлээд байгааг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулж, уг саналыг хугацаа тулгаж ирүүлсэн тул өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн, хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы Их Хуралдай танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар орж ирснээр Улсын Их Хурлын асуулгын цаг эхлэв. Улсын Их Хурлын асуулгын цагт Ардчилсан намын бүлгийн гишүүд хавчигдсан дундаж давхаргыг дэмжих, хувь хэмжээг нь тэлэх, орлогыг нэмэгдүүлж чинээлэг болгох талаар Засгийн газраас баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа ямар байх тухай сэдвийг хөндөн дэвшүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүн амын орлогын түвшинг илэрхийлсэн статистик мэдээллийг танилцуулж, Монгол Улсын хүн амын 1/3 нь ядуу, мөн хэмжээний хүн ам ядуурах эрсдэлтэй, ердөө 20 хувь нь дундаж амьдралтай байгаагийн шалтгаан, төрийн бодлогын алдаа дутагдлыг хөндөж асуулаа. Дэлхийн банкны судалгаагаар инфляцийн түвшин 1.0 хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн ядуурлын түвшин рүү унах эрсдэлтэйг тогтоосон тухай тэрбээр дурдаж, уул уурхайн салбараасаа олсон 100 тэрбум ам.долларын орлогыг яагаад иргэд, хүн амдаа тэгш шударга хуваарилаагүй вэ гэдгийг асуусан юм. Мөн үнийн өсөлт, хөдөлмөрийн үнэлэмжийн уналт, эрүүл мэндийн шалтгаант ядуурлаас дундаж давхаргыг хэрхэн хамгаалах, халамжаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой болсон тул эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрхэн өөрчлөх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнболд, Ц.Мөнхтуяа, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан нар хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарын дундаж давхаргынхан төрийн дэмжлэг, бодлогоос хачгдсан байгааг, өрхийн орлого инфляцыг гүйцэхгүй байгаа талаар болон багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгааг зохих түвшинд хангахгүй хойшлуулсаар ирсэн нь дундаж давхаргын томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эдгээр иргэдийн амьжиргааг ихээхэн дордуулсан тухай, бусад салбарынхны цалин хангамжийг нэмэгдүүлэх, Оюутолгой компаниас авах АМНАТ-ийг тус уурхайн олборлож буй эрдэс, баяжмалд агуулагдах үнэт метал тус бүрээр бодитой тооцож авах, уул уурхайн өгөөжийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, хөгжлийн өэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлэх, баялгийн хулгайтай тэмцэх ажлынхээ хууль, эрх зүйн орчныг бий болгох, төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгж, ажил эрхлэгчдийг нэн тэргүүнд ажлаар хангах, эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг зарчмын болон бодлогын асуудлаар асуулт асууж, Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нараас тодорхой хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд бүр өмч хувьчлалыг эхлүүлсэн үеэс эхлэн төрийн бодлого, эдийн засгийн бүтэц алдагдсан нь өнөөгийн нийгэм, эдийн засагт ихээхэн хүндрэлтэй байдлыг бий болгоод байгааг дурдаад, өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах замаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 2026 оны түвшнээс 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байгаагаа танилцуулсан юм. Баялгийн хулгай, авилгатай тэмцэж, дотоодын үйлдвэрлэл, бизнесийг дэмжих, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, улс орны төлбөрийн чадвар, санхүүгийн чадавхийг тогтвортой сайжруулах замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцыг тогтоон барьж, өрхийн орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа болон Ерөнхий сайд Г.Занданшатар дэлгэрэнгүй танилцуулж, энэ бүхнийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн саыйд Б.Энхбаяр нарийвчлан тайлбарлав.

Дараа нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүн О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Б.Уянга нар Оюутолгой ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг уг асуудлаар зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоос өмнө нууцаар гаргах боломжтой эсэх, цалин хөлс, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдах, гүтгэхтэй хэрхэн  тэмцэх, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мөн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлж батлуулах талаар асуулт асууж хариулт авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Улсын Их Хурлын гишүүдын асуултад хариулахдаа хүний нэр төрд хамгийн их халддаг хүмүүс бол улс төрчид гэдгийг онцолж, ийм зорилго бүхий нэг сарын зохион байгуулалттай үйл ажиллагааны үнэ ханш 1.0 тэрбум төгрөгт хүрч өссөн нь баялгийн хулгайч нар маш их мөнгөтэй болж баяжсаны үр дагавар гэдгийг тодотгон тайлбарласан юм.

Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Б.Найдалаа нар дараа нь асуулт асуув. ХҮН-ын зөвлөлийн гишүүд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хуулийн төслийг батлуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулж, нээлттэй, ил тод болгох, төсвийн бодлого, төлөвлөлт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, төрөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, хөгжлийн бодлоготой уялдуулах зэрэг зарчмын асуудлуудыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 101 гишүүн санал хураалтад оролцсоноос дийлэнх олонх нь уг саналыг дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахгүй боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Next Post

ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 градус дулаан байна

Next Post
ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 градус дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 градус дулаан байна

Discussion about this post

Шинэ мэдээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоожээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоожээ

2025-11-10
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2025-11-10
Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ

2025-11-10
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв

Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв

2025-11-10
Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа

Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа

2025-11-10
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны шуурхай хурал боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны шуурхай хурал боллоо

2025-11-10
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

2025-11-10
Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

2025-11-10
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

2025-11-10
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл

2025-11-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.