• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-30
Ангилал: Улс төр
Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа

Улсын Их Хурлын 2025 намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг удирдав.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, … олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдөл нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, гишүүд үг хэлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авсан юм. Тус завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Б.Пүрэвдорж гишүүн уг саналтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг гүйцэтгэж байх үед аливаа гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулгатай энэ санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэргийг түдгэлзүүлэх” хэмээх 33.4 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдэгдэхгүй, сунжрах эрсдэл үүсгэж байна хэмээгээд парламентын гишүүдийн нэр хүндийг унагах эрсдэлтэй учраас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлаас хүсэлт гаргах тухай саналыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахаар товлосныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хойшлуулж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Previous Post

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Next Post

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Next Post
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.