• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол-Германы парламентын бүлгийн дарга, гишүүд Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-27
Ангилал: Улс төр
Монгол-Германы парламентын бүлгийн дарга, гишүүд Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзлаа

Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар өнөөдөр (2025.10.27) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, ноён Тобиас Винклертэй уулзлаа.

Монгол Улсад ардчилал, хүний эрх, парламентат ёсыг бэхжүүлэхэд ХБНГУ ихээхэн тус болсныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай уулзалтын эхэнд онцолж, Европ дахь Монгол Улсын анхны гуравдагч хөрш гэж болох тус улсын парламент болон Улсын Их Хурлын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Бундестагийн Өргөдлийн байнгын хороо 1940-өөд оноос идэвхтэй ажиллаж байгаа хамгийн чухал Байнгын хороодын нэг тул Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд сар гаруйн өмнө зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан тухай тэрбээр танилцуулав.

Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Бундестагийн Өргөдлийн байнгын хороо ихээхэн үр нөлөөтэй ажиллаж байсныг ярьж, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болж Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд яаж хүргэж ажилладгийг сонирхон судалж байснаа сонирхуулж, энэ талаар цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад баяртай байх болно гэв.

Ноён Тобиас Винклер Герман-Төв Азийн парламентын бүлгийн талаар товч танилцуулж, бүлгийн эрхлэх асуудалд нийт зургаан улс хамаардаг бөгөөд Монгол Улс онцгой байр эзэлж буйг илэрхийлэв. Тэрбээр Улсын Их Хурлын шинэчлэлт, өөрчлөлтийн талаар сонирхон асууж, 126 гишүүнтэй болж өргөжсөнөөр нийгэм, хүн амын бүхий л бүлэг, хэсгийн төлөөлөл, мөн залуу гишүүд сонгогдон ажиллаж байгааг олзуурхаж байгаагаа дурдан, парламентын төлөөллийн чадавхыг хангах Бундестагийн сонгуулийн туршлага, энэ талаарх тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын тухай товч танилцууллаа.

Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гөркэд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаа дахин нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлнэ гэдэгт илтгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

‘Ривер гарден’ хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Next Post

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ЦАЛИНГ ТАТВАРААС /хүн амын орлогын албан татвар/ ЧӨЛӨӨЛӨХ ЭСВЭЛ ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ САЙДЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.