• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ гишүүнээ, алдагдсан төмөр замын мөнгийг ил болгохын төлөө тэмцээч

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-08-17
Ангилал: Улс төр
Л.Оюун-Эрдэнэ гишүүнээ, алдагдсан төмөр замын мөнгийг ил болгохын төлөө тэмцээч

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хаачив гэж олон нийт сураглаж байна. Учир нь өнгөрсөн хоногуудад ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг, вагон замаасаа гарч олон хүн гэмтэж бэртсэн асуудлууд одоог хүртэл хөвөрч байна.
Эрхэм гишүүнийг энд онцолсны учир нь тэрбээр хариуцлага, ёс зүйтэй төрийн алба гэж хангалттай ярьж, олон нийтийн санаа бодлыг өөр дээрээ татдаг мөртлөө төрийн албаны сахилга бат, хариуцлагын асуудал яригдаж байхад таг чиг. Өөрөөр хэлбэл тэрбээр яг энэ цаг мөчид хариуцлага ярьж алдагдсан төмөр замын 280 сая ам. долларын асуудлыг сөхөж, төмөр замд олон сая төгрөгийн хохирол учруулсан энэ асуудлыг ярих ёстой байсан болов уу.

Хэрвээ ЗТХЯ-ны үе, үеийн сайдууд шинэ төмөр зам төслийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулсан бол магадгүй өнөөдөр вагон замаасаа гарч, олон хүн бэртэж гэмтэхгүй байж ч мэднэ. Бэлээхэн түмний нүдэн дээр татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй үрчихээд байхад Монголын шүүх хошин шогийн шийдвэр гаргаж, олон нийтийг шүүхэд итгэх итгэлийг нь алдагдуулж байв. Өөрөөр хэлбэл, бүтэн дөрвөн жил шалгасан уг хэргийг шүүх шийдэхдээ төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшиж, залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэр гаргасан. Үүнийг дагаад сошиалд болон нийгэмд асар их бухимдал бий болсон ч энэ мэт ноцтой хэргийг олон нийтийн овоо хараанаас нуухын тулд Л.Оюун-Эрдэнэ мэтийн хөлсний гишүүд өөр асуудлыг нийгэмд дуулиан болгож, ард түмний оюун санааг өөр зүйлд чиглүүлдэг арга барилыг бий болгосон билээ.
Тиймээс л өөрийгөө эх оронч шударга хэмээн нэрлэсэн Л. Оюун-Эрдэнээс бодит байдал дээр улстөржсөн 60 тэрбумаас илүүтэй төмөр замын 280 сая ам.доллар буюу 670 тэрбум төгрөг, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, цаашдын хөгжилд онц хохирол учруулсан энэ асуудлыг олон нийтэд ил болгож, нээлттэй сонсголыг явуулж өгөөч гэж дахин дахин хүсэх байна. Ард түмэнд өнөөдөр шороон даланг яагаад 670 тэрбумаар босгов, далан дээр тавигдах ёстой төмөр зам хаачив, үүнд төсөвлөсөн хөрөнгө бултаараа хаашаа алга болов гээд хариулт сонсох шаардлагатай олон асуулт байна, Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ.

Н.Хүлэг

Previous Post

Фэйсбүүк тоглоомоос болгоомжил

Next Post

Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага хууль бус

Next Post
Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага хууль бус

Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага хууль бус

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.