Дэлхийн олон оронд хүүхдүүд ойд төөрч, олон хоногийн турш сураггүй болох тохиолдол гардаг. Харин зарим нь азаар эсэн мэнд олдож, тэсвэр хатуужил, аз завшааны гайхамшигт түүх болсон билээ. Монгол улсад алга болсон хоёр настай хүүг 6 дахь хоногоо эрэн хайж байна. Хүн бүр гайхамшгийг хүлээж эдгээр хүүхдүүд шиг олдоод аав ээждээ хүрээд ирээсэй хэмээн энэхүү түүхийг та бүхэнд хүргэж байна.
Сибирийн тайгад 11 хоног төөрсөн охин: Оросын Сибирийн тайгад дөрвөн настай охин гэрийнхээ нохойтой хамт төөрчээ. Түүнийг 11 хоногийн дараа аврагчид эсэн мэнд олсон бөгөөд нохой нь охиныг дулаан байлгаж, хамгаалж байсан нь амьд үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Амазонд 26 хоног төөрсөн ах дүүс: Бразилын Амазоны ширэнгэн ойд 7 болон 9 настай хоёр хүү төөрч, 26 хоногийн турш сураггүй болжээ. Тэд жимс, голын ус хэрэглэн амьдарч, эцэст нь тосгоныхон тэднийг олсон нь жинхэнэ гайхамшиг болсон.
Канадын ойд хоёр өдөр төөрсөн хүү: Канадын Квебект зургаан настай хүү зуслангийн газраасаа төөрч, хоёр өдөр ойд ганцаараа байжээ. Жимс түүж идэн, голын ус ууж амьдарсан хүүг хайгуулын нисдэг тэргээр эсэн мэнд аварсан байна.
Нохойгоо түшсэн хоёр настай хүү: АНУ-ын Кентаккид хоёр настай хүү гэрийн ойролцоох ойд төөрсөн ч үнэнч нохой нь түүнтэй хамт хоёр шөнийг өнгөрүүлжээ. Нохой хүүтэйгээ дулаан байж, хамгаалснаар амьд үлдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэж албаныхан тэмдэглэсэн байна.
Хүүхдүүд хоол, ус, хамгаалалтгүй нөхцөлд амьд үлдэх боломж нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.Бага нас, эргэн тойрны нөхцөл (хоёрдогч хүйтэн, амьтан, ургамал), хүүхдийн мэдлэг болон сургалт гэх мэт.
Малчид, хөршүүд, аврагчид хайх ажиллагаанд хурдан оролцох, олон хүн хамрах нь чухал.Өдрийн болон шөнийн температур, усны эх үүсвэр, хоолны эх үүсвэр болон хамгаалалт байх эсэх нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг ажээ.












Сэтгэгдэл бичих