• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-22
Ангилал: Нийгэм, Хууль
Хууль, дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо
Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нутгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/153 дугаар тушаалаар 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Тус хяналт шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уурхайн талбайд зайлшгүй байлгах бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаа явуулсан, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөн ажилладаггүйн улмаас ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан 13 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ, мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авав.
Хууль бусаар ашигт малтмал олборлосон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол орчимд өөрийн техник, тоног төхөөрөмжөө бусдад түрээсийн гэрээгээр ажиллуулж хамтран хууль зөрчиж ашигт малтмалын олборлосон, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах Бэрлэгийн цагаан тохойгоос
Ерөө гол дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон, Бугант тосгоноос 35 км-т Хүнгүйч-Зүр хүзүү уулын арын хэсэг Ерөө голын эрэг орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 5 км зайд Баян ханы өвөр гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон, Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч тусгай зөвшөөрлийн талбайн гадна ашигт малтмал олборлосон, Төв аймгийн Заамар сумын нутаг Нарангийн энгэр нэртэй газар байрлах XV-41000277 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хажууд 50 м орчмын зайд иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа ашигт малтмал олборлосон; үйлдлийг илрүүлж, нотлох баримт, газар зүйн байршлын хамт орон нутаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүллээ.
​Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь цаашид холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Previous Post

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларсаар байна

Next Post

Өсвөрийн сэлэмчид Азийн цомоос хоёр хүрэл медаль хүртжээ

Next Post
Өсвөрийн сэлэмчид Азийн цомоос хоёр хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн сэлэмчид Азийн цомоос хоёр хүрэл медаль хүртжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.