• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-22
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ

Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 өнөөдөр Frontier Fintech Summit арга хэмжээгээр эхэлж байна.

Бүтэн Frontier fintech summit-2025 буюу Санхүүгийн технологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийг хэлэлцэж байна.

Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, анхны виртуал бүсийг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ өдрөөс эхлэн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд татварын дарамтгүй, хууль, журмын дагуу тодорхой дэмжлэгүүдийг төрөөс авах боломж нээгдэж байна гэдгийг онцолсон юм.

Мөн тэрбээр, Финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжилд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шаардлагатай технологийн суурь дэд бүтцийг бий болгох, их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах боломжийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд дотоодын финтекийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд бус, экспортын зах зээлд өрсөлдөх хөшүүрэг болно гэдгийг дурдсан юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс инновацын шийдлүүдийг төрийн үйлчилгээтэй уялдуулах, иргэдийн цахим аюулгүй байдлыг хамгаалах “Сэндбокс” орчны зохицуулалтыг бий болгох, өгөгдлийг хамгаалах, өгөгдлийн багц буюу (dataset)-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Манай улсад санхүүгийн технологийн экосистемд 190 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт хүн амын 98 хувьд цахим санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Энэ бол Монгол хүн бүр дижитал банк, мобайл төлбөр тооцоо, блокчейн, хиймэл оюун, хялбар шийдэл бүхий аппликейшны үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэж буйг илэрхийлж байна.

TECHWEEK-ийн хүрээнд 2025 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд Монгол орны өнцөг булан бүрд зохион байгуулагдаж буй арга хэмжээг сонирхох боломжтой.

Өнөөдрийн хуваарь

  • 09.00-18.00 цагт Frontier fintech summit-2025 : Санхүүгийн технологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийг Zu ballroom-д хэлэлцэж байна.
  • 09.30-14.00 цагт Монголын экспортын кластерын сүлжээ ТББ-аас Экспортын кластерууд: Санхүүжилтэд хүрэх боломж форум болж байна.
  • 10.00-14.00 цагт Хиймэл оюун ба шинжлэх ухаан: Хотын замын түгжрэлийн шийдэл ба гарц хэлэлцүүлэг Офицеруудын ордонд байрлах ШУА-ийн Төв байранд зохион байгуулагдаж байна.
  • 13.00 цагт Мэдээллийн технологийн инженерийн шалгалт: Сургагч багш бэлдэх онлайн сургалт болно.
  • 15.00 цагт Faith driven entrepreneurs conference 2025 онлайн хурал болно
  • 17.00 цагт Video encoding workshop сургалт мэдээллийн технологийн үндэсний парк дээр болно

Үүний зэрэгцээ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбарын байгууллагуудаараа дамжуулан тухайн орон нутгийн дижитал шилжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

Бусад өдрүүдэд болох арга хэмжээ болон онлайн хурал, сургалтын мэдээллийг та  tech-week.mn -с аваарай.

Монголын технологийн 7 хоног арга хэмжээг хувийн хэвшлийн байгууллагууд санаачилж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк зохион байгуулж, ТЕСО инвестмент ХХК алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Мэдээж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд тус арга хэмжээг дэмжиж ажиллаж байна.

Previous Post

‘Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл-2025’ арга хэмжээ болно

Next Post

Цахим орчинд pokerrr 2 аппликейшинд хаан омаха, залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг баривчиллаа

Next Post
Цахим орчинд pokerrr 2 аппликейшинд хаан омаха, залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг баривчиллаа

Цахим орчинд pokerrr 2 аппликейшинд хаан омаха, залуус нэртэй өрөөг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг баривчиллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.