• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Хордлого авсан хүмүүст KFC-гээс санаа тавиагүй”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-26
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Хоёр настай хүү маань ТАХИА ИДЭЭГҮЙ учраас хордлого аваагүй

“Зайсан KFC” түргэн хоолны газарт 2019 оны хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 200 гаруй иргэн хоолны хордлого болж, 40 гаруй иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хэвтэн эмчлүүлсэн. Тэдний нэг болох 10 настай охины ээж, Баянзүрх дүүргийн иргэн И-тэй ярилцаж, биеийн байдал нь ямар байгаа талаар тодрууллаа. 


-Танай хүүхдийн биеийн байдал сайжирсан уу?

-Биеийн байдал нь сайжирсан. Эмнэлэгт хэвтээд гарсан. Гүйлгэлт өгөх, гэдэс базалж өвдөж байсан нь зогссон. Одоо биеийн байдал нь сайжирсан ч ходоодонд нь ямар асуудал үүсч, өвчилснийг мэдэхгүй.

-Хэзээ KFC хоолны газраар үйлчлүүлсэн бэ? Анх танай хүүхдээс ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Хоёрдугаар сарын 9-ний өглөө 10:00 цагийн үед “Зайсан KFC” салбарт үйлчлүүлсэн. Бид зургуулаа орсон. Тахиа идсэн гурван хүүхэд гурвуулаа хордож, эмнэлэгт хэвтсэн. Хордсон хүүхдүүд маань 9, 10,12 настай хүүхдүүд байсан. Манай охин 10 настай. Хордлого өгсөн бол хүүхэд бөөлждөг шүү дээ. Гэтэл манай охин анх ерөөсөө бөөлжөөгүй. KFC-д орсныхоо дараа гүйлгэж, халуураад эхэлсэн. Халуураад байхаар нь ханиад хүрсэн юм болов уу гэсэн чинь юу ч идсэн гүйлгээд байсан. Тэгээд будааны шөл өгсөн ч зүгээр болоогүй.

Хэд хоногийн дараа хамт хоол идсэн хүүхдийн аав, ээж нь ярьж, “Хүүхэд маань гүйлгээд зогсохгүй байна” гэсэн. Хамт хоол идсэн 12 настай хүүхэд нь гүйлгэлт өгч, эмнэлэгт хэвтсэн. Цустай гүйлгэлт өгсөн юм билээ. Тэгэхээр нь идсэн хоолноосоо боллоо гэж бодсон. Би өөрөө анх охиноо эмчлэх гэж их хичээсэн. Мөн хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Халдвартад очиж үзүүлэх бодол байгаагүй. Гэтэл охины маань биеийн байдал сайжрахгүй болохоор нь хоёрдугаар сарын 14-ний өдөр ХӨСҮТ-д очиж үзүүлэхэд  шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн дариу ХӨСҮТ-ийн эмч нар дусал хийж, оройдоо бие нь гайгүй болсон. Дөрөв хоноод эмнэлгээс гарсан.

-KFC хоолны газраас та бүхэнтэй холбоо тогтоосон уу?

-Холбоо бариагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ярьж, мэдүүлэг авсан. “Хохирлын хэмжээ, эм тариа худалдан авсан мөнгөний баримтаа өгөөрэй. Нөхөн төлбөрийг гаргуулж өгнө” гэсэн. Нөхөн төлбөр өгөх юм шиг байна лээ.

KFC ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой. Сэтгэл санааны хохирол амссан олон хүн бий.

Надад гомдолтой байгаа зүйл нь, KFC-гийн хоёр ажилтныг цусан суулгацтай байсан юм шиг мэдээлэл тарсан байсан. Яг үнэндээ намайг хүүхдээ халдвартад үзүүлээд, эмчлүүлж байхад маш олон хүүхэд хоолны хордлого болж ирсэн. Олон хүүхэд өвдөж, халдвартад эмчлүүлж байхад KFC-ээс санаа тавиад эргэх ч юм уу, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож болно доо. Хордлого авсан хүмүүст KFC-гээс санаа тавиагүй. Над руу лав холбоо бариагүй. KFC ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой. Сэтгэл санааны хохирол амссан олон хүн бий. Хүүхдээ өвдөхөд олон хоног санаа нь зовсон эцэг, эхчүүд цөөнгүй байгаа.

Манай эгчийн гэр бүл Зайсанд байдаг. KFC-д хоол идсэнийхээ дараа бас л бүгдээрээ хордсон. Тэднийх бүр томчууд нь хүртэл бүгд хоолны хордлого болсон. Хүүхэд нь аавтайгаа хамт эмнэлэгт хэвтсэн.

Previous Post

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл маргааш эхэлнэ

Next Post

ТАРАГНЫ ЧАНАРЫГ ШАЛГАХАД 50 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

Next Post
ТАРАГНЫ ЧАНАРЫГ ШАЛГАХАД 50 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

ТАРАГНЫ ЧАНАРЫГ ШАЛГАХАД 50 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

2026-05-15
Үе тэнгийнхнийгээ дээрэлхэж бичлэг хийдэг гэх Д.Саямаа нарын таван хүүхдийн хэргийг шалгаж дуусчээ

Үе тэнгийнхнийгээ дээрэлхэж бичлэг хийдэг гэх Д.Саямаа нарын таван хүүхдийн хэргийг шалгаж дуусчээ

2026-05-15
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

2026-05-15
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авна

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авна

2026-05-15
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-15
Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар агсныг сүүлчийн замд нь үдэж байна

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар агсныг сүүлчийн замд нь үдэж байна

2026-05-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-15
Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

2026-05-14
Сургуулийн ойролцоох дэлгүүрт тамхи зарах зөвшөөрөл олгосон даргад ял оноолоо

Сургуулийн ойролцоох дэлгүүрт тамхи зарах зөвшөөрөл олгосон даргад ял оноолоо

2026-05-14
ОБЕГ: Өнөөдрийн байдлаар хогийн цэг шатсан 76 дуудлага бүртгэгдсэн

ОБЕГ: Өнөөдрийн байдлаар хогийн цэг шатсан 76 дуудлага бүртгэгдсэн

2026-05-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.