• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-12
Ангилал: Нийгэм
“Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал боллоо

Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойд зориулсан “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.12/ Төрийн ордонд эхэллээ.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан нээж үг хэлэв.

Тэрбээр ардчиллын үнэт зарчмыг эрхэмлэн, парламентат ёсыг төлөвшүүлэх замыг сонгосон Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бүрдүүлснээс хойш 35 жил өнгөрснийг дурдаад, энэ бүх хугацаанд ард түмний засаглах эрхийг бэхжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Бага Хурал, үе үеийн парламентын гишүүд, Тамгын газрын мэргэжилтэн, зөвлөхүүд болон парламентат ёсны эх ундарга болсон нийт ард иргэддээ байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Бага Хурлын гишүүд өнөөгийн бидний эрхэмлэн дээдэлж сахин мөрдөж буй эрх зүйн дээд хүчин чадалтай баримт бичиг болох Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд нөр их ажлыг нэр төртэй гүйцэтгэж бидэнд өвлүүлэн залгамжлуулсныг талархан санан дурсах ёстой хэмээгээд Та бүхний суурийг нь тавьсан, ард түмэн засаглах түүхийн хэлхээ үргэлжилж байна гэлээ.

Улсын Бага Хурлын болон Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачдын оролцож буй эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэлийг “Парламентын 35 жилийн сорилт, сургамж” сэдвээр Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан танилцуулав.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж “Ардчилсан хувьсгал ба Улсын Бага Хурал” сэдвээр, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Байнгын ажиллагаатай парламентын ажлын алба: Төрийн ардчилсан институц болох төрийн эрх барих дээд байгууллагын ой санамж-Ажлын албаны түүхэн хөгжил, зорилго, зорилт” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Бумдарь “Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл” сэдвээр, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн улс төрийн судлалын доктор, дэд профессор Э.Гэрэлт-Од “Монголын парламентын хөгжил ба сонгуулийн тогтолцооны сорилтууд” сэдвээр, ИБУИНХУ-ын Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчир “Парламентат ёс, засаглалыг судлах олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулах бөгөөд эрдэм шинжилгээний хурал панел хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

Next Post

La Niña нөхцөл сэргэж болзошгүй гэж Дэлхийн цаг уурын байгууллага анхаарууллаа

Next Post
La Niña нөхцөл сэргэж болзошгүй гэж Дэлхийн цаг уурын байгууллага анхаарууллаа

La Niña нөхцөл сэргэж болзошгүй гэж Дэлхийн цаг уурын байгууллага анхаарууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.