• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Японы Эзэн хаан, Хатан нар Монголд хийсэн айлчлалаа “хэзээ ч мартагдашгүй” хэмээн тодорхойлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-07-16
Ангилал: Тод мэдээ
Японы Эзэн хаан, Хатан нар Монголд хийсэн айлчлалаа “хэзээ ч мартагдашгүй” хэмээн тодорхойлжээ

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 15 /Kyodo/. Японы Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Монгол Улсад хийсэн айлчлалаа ‘хэзээ ч мартагдашгүй’ хэмээн тодорхойлжээ. Хоёр орны найрамдалт харилцааг бататгах, дайны хохирогчдын  дурсгалыг хүндэтгэх зорилготой энэхүү айлчлал ням гарагт өндөрлөсөн юм.

“Бид Монголын баялаг түүх, соёл, байгалийн гайхамшгийг биечлэн мэдэрч чадлаа” хэмээн Японы Эзэн хааны ордны газраас гаргасан мэдэгдэлд дурдаад энэхүү айлчлал нь Монгол Улсад хийсэн Японы Эзэн хааны анхны төрийн айлчлал болохыг онцолжээ.

Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож буй онд хийсэн найм хоногийн айлчлалынхаа үеэр Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар дайны дараа Монголд хорих газарт нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Дайны дараа ЗХУ-ын цэргийнхэн Сибирьт хоригдож байсан 575 мянга орчим япон цэргээс 14 мянга орчим цэргийг Монгол руу шилжүүлж байв. Тэднийг хоёр жил орчим дэд бүтцийн төслүүд дээр ажиллуулсан бөгөөд 1700 гаруй нь нас барсан гэж үздэг.

Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар Японы засгийн газраас Улаанбаатар хотын захад байгуулсан дурсгалын цогцолборт мягмар гарагт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэн нэг минут чимээгүй зогссон юм. Энэхүү үйл явдал нь Японы Эзэн хаан хилийн чандад хорих газарт нас барсан япон иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн анхны тохиолдол юм.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарын зохион байгуулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Эзэн хаан Нарүхито хийл хөгжмөөр Монгол Улсын морин хуурын чуулгатай хамтран тогложээ. Эзэн хаан Нарүхито, Хатан Масако нар жил бүр зохион байгуулдаг Монголын хамгийн том баяр наадам болох Наадмын нээлтийг баасан гарагт үзсэн байна.

“Энэхүү айлчлалын үеэр бид олон жилийн турш ахиц дэвшилтэйгээр бэхжиж ирсэн хоёр орны найрамдалт харилцаа хэрхэн хөгжиж байгааг илүү гүнзгий ойлгож чадлаа” хэмээн Эзэн хаан, Хатан хоёр мэдэгдээд Монголын төр засаг, ард түмэнд халуун дотноор угтан авсанд талархаж буйгаа илэрхийлжээ.

Хятад, Орос хоёр улсын дунд орших Монгол Улс нь Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоожээ. Далайд гарцгүй тус улс 1990 онд ардчилал, эдийн засгийн либералчлалыг эхлүүлснээс хойш хоёр улс нягт харилцаагаа хадгалсаар ирсэн билээ.

Previous Post

БУРИАДЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

Next Post

Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх рашаан, сувиллууд

Next Post
Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх рашаан, сувиллууд

Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлэх рашаан, сувиллууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.