АТГ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршууллаа.
УИХ-ын 5 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрамын нийт орлого 199 сая төгрөг болж нэмэгджээ. Тэрбээр гэр бүлийн орлогыг 2019 онд 60 сая төгрөг байсан 2023 онд 0 төгрөг болж буурсан хэмээн АТГ-т мэдүүлсэн байна.
Б.Ундрам УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа 510 саяар үнэлэгдэх зуслангийн хоёр байшин, нэг нийтийн орон сууц, нэг зогсоолтой байжээ. 2024 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ 50 сая төгрөгийн үнэтэй зуслангийн нэг байшинтай болсон гэжээ.
Түүнчлэн 2019 онд 257 сая төгрөгийн үнэтэй жийп болон туулах чадвар өндөр, Land Rover, Range Rover- 1, жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 байсан бол одоо 735 сая төгрөгийн үнэтэй жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Criuser 300- 1, Toyota, Vanguard- 1, Land Rover, Range Rover- 1 автомашинтай болсон байна.
Сүүлд дурдсанчлан хэд хэдэн төрлийн хөрөнгө орлогын хэмжээ өссөн гэдгээ тайлагнажээ.
Тухайлбал, /төгрөгөөр/
- Нэр дэвшигчийн нийт орлого: 2019 онд 89 сая → 2023 онд 199 сая
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 2019 онд 60 сая → 2023 онд 0 сая
- Нийтийн орон сууц /тоогоор/: 2019 онд 1 → 2023 онд 0
- Зуслангийн байшин /тоогоор/: 2019 онд 2 → 2023 онд 1
- Авто зогсоол: /тоогоор/: 2019 онд 1 → 2023 онд 0
- Газар /төрөл, хэлбэр, хэмжээ, тоо/: 2019 онд 75 сая төгрөгийн өмчлөх-07га-1, өмчлөх-700м2-1 7 → 2023 онд 30 сая төгрөгийн үнэтэй өмчлөх-700м2-1
- Тээврийн хэрэгсэл, төрөл, марк, тоо: 2019 онд 257 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 → 2023 онд 735 сая Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Criuser 300- 1,Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Vanguard- 1,Жийп болон туулах чадвар өндөр, Land Rover, Range Rover- 1
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 2019 онд 808 сая → 2023 онд 1 тэрбум 48 сая
- Хуулийн этгээдийн нэр, хэлбэр: Охь Бал Бурам ХХК
- Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж: 2019 онд 146 сая → 2023 онд 411 сая
- Зээлийн үлдэгдэл нийт дүн: 2019 онд 125 сая → 2023 онд 0
- Эрх, патент, тусгай зөвшөөрлийн төрөл, тоо: 2013 онд тусгай зөвшөөрөл-1 → 2023 онд Патент-1, Тусгай зөвшөөрөл-1
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт /Хувьцааны тоо, Ногдол хувь/: 2019 ондХөнгөнбетон ХК-179373ш, 15%, Дийзл транс ХХК-30%, Малтикс ХХК- 50% → 2023 онд 0
Түүний АГТ-т тайлагнасан хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй ЭНД дарж танилцана уу.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэр холбогдож байсан Хөгжлийн банкны зээлийн дуулианаас эргэн сануулбал:
2019 онд эдийн засагчид Хөгжлийн банкнаас эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан улс төрчдөд хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэснээр зээлээ барагдуулаагүй, чанаргүй зээлдэгчдийг зарласан. Энэ үйл явдал тухайн оны том дуулиан болж байсныг санаж байгаа байх. Одоо ч гэсэн Хөгжлийн банкнаас зээл авсан хэн боловч гэрээний хугацаанд зээлээ барагдуулахыг иргэд хатуу шаардсан хэвээр.
Тэгвэл Ч.Ундрам УИХ-ын 2020 оны сонгуульд 13-р тойргоос нэр дэвшсэнээр сонгогдож чадсан. Үүний дараа 2022 онд аав Ч.Чинбатынхаа хувь эзэмшдэг “Вояжер Минерал Ресурсес” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 476 сая еэнийн зээлийг төлж барагдуулжээ гэсэн агуулгатай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгсэн.
Улмаар түүний аав Ч.Чинбат “Манай компани Хөгжлийн банкнаас зээл авахад Ч.Ундрамын ямар ч нөлөө ороогүй” хэмээн мэдээлэл өгч, охиныхоо нэрийг тэр дор нь “цэвэрлэж” ярилцлага өгч байсан удаатай.
Түүний аавын хувь эзэмшдэг гэх тус компани Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших Далтын өвөр нэртэй 791.61 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай компани байжээ. Уг талбайд алт зэсийн хүдэртэй гэдгийг тогтоосон. 2015 онд тус компанийн хувьцааг худалдан авч, үндэсний компани болгосон байна. Ингэснээр баяжуулах аргаар зэс алтны баяжмал гарган, дэлхийн зах зээлд борлуулахаар ТЭЗҮ боловсруулж, “Хөх булгийн уурхайн хүдэр баяжуулах эко үйлдвэр” барих төслөө бичжээ.
Төслөө Хөгжлийн банканд танилцуулж 476 сая еэн буюу 10 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээл авч байжээ. Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
- 1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль
- 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/
- 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/
- 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2005-2006 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежер
- 2007-2008 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач
- 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор
- 2010-2013 онд МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор
- 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга
- 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн
- 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцан дэд захирал
- 2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессор
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн












Сэтгэгдэл бичих