• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НИТХ: Хүүхдийн паркийг иргэдэд зориулж зөвхөн ногоон байгууламжаар ашиглах шийдвэр гаргалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-05-31
Ангилал: Тод мэдээ
НИТХ: Хүүхдийн паркийг иргэдэд зориулж зөвхөн ногоон байгууламжаар ашиглах шийдвэр гаргалаа

Нийслэлийн ИТХ-аас 2021 оны тавдугаар сард 62 дугаар тогтоол батлан “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний олголт, төлөвлөлтийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг төлөөлөгч Б.Мягмар ахалж ажилласан бөгөөд, тэрбээр санал дүгнэлтээ танилцууллаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшиж буй газрын ойр орчим тухайн компанийг оролцуулаад найман хуулийн этгээд газар эзэмшиж байна.

Үүнд:

  • Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК,
  • Шангрила Улаанбаатар хотел ХХК,
  • Сөүл ХХК,
  • Мон уран ХХК,
  • Төгс эрдэм сан НҮТББ,
  • Монголын хүүхдийн ордон,
  • Хайртохой ХХК,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК байгаа аж.

Харин ажлын хэсгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн менежментийн багт нийслэлийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдийн тоог нэмэх замаар хяналтыг сайжруулах, тус компаниас нийслэлийн төсөвт төвлөрүүлж, ногдол ашиг өгсөн болон ногдол ашиг өгөхийг зогсоосон нь компанийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоохоор дүгнэжээ.

Мөн үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Villa төслийн эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг дүгнэх ёстой гэж үзсэн байна. Цаашлаад тус төслийг хэрэгжүүлэхийг нийслэл хувьцаа эзэмшигчийн хувиар дэмжих эсэх талаар шийдвэр гаргах ёстойг Ажлын хэсгийн ахлагч Б.Мягмар танилцуулгадаа дурдлаа.

Тус хүрээлэнгийн эзэмшилд одоогоор 31.4 га газар буй.

Түүнээс гадна 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын архитектор гурван давхар хүртэл батлагдсан олон зориулалтын талбайтай үйлчилгээ, соёл амралтын төвийн зориулалтаар МЗХ-2018/27-14 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар баталсан. Тэгвэл ажлын хэсгээс энэхүү эх загвар зургийг хүчингүй болгож, зөвхөн ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг батлах саналыг оруулжээ. Тэгэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дараагийн шатанд яаралтай эхлүүлэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ёстой хэмээв. Тус хүрээлэнгийн эзэмшилд одоогоор 31.4 га газар буй. Энэ газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Previous Post

НАОБТГ-ын АЛБАН ХААГЧИД “УЛААНБААТАР МАРАФОН-2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Next Post

МУГЖ М.Батсүх 100 саяар ёндоорчээ

Next Post
МУГЖ М.Батсүх 100 саяар ёндоорчээ

МУГЖ М.Батсүх 100 саяар ёндоорчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.