• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Учрал: Койныг бүртгүүлсэн биржээс өөрөөр арилжаалахыг хориглоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-12-21
Ангилал: Нийгэм
Н.Учрал: Койныг бүртгүүлсэн биржээс өөрөөр арилжаалахыг хориглоно

УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учралаас хуулийн төслийн талаар товч мэдээлэл авлаа.

Тэрбээр “Энэ хуулийг хэлэлцэж байх явцад Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг биржүүдэд нэмэлт койн гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Тэр үед найман бирж ажиллаж байсан. Өнөөдөр 20 бирж ажиллаж байна. Дээр нь 62 байна. Үүнээс 20 гаруй нь анхдагч зах зээл дээрээс хөрөнгө босгочихсон байна. Одоо бол виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, харилцагч нарыг хуульчлаагүй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн уналт, ханшийн хэлбэлзлийг хуулиар зохицуулах бололцоогүй. Энэ койнуудыг харахад ханш нь унаж байна шүү дээ. Чанаргүй маш олон койн гарч байна. Технологийн шаардлага хангаагүй, санхүүгийн чадамжгүй, эрсдлийн үнэлгээ хийгээгүй, эрсдлийн төлөвлөгөөгөө гаргаагүй койн их байна. Энэ мэт чанаргүй койноос шалтгаалж ханш хэлбэлзэж байна. Үүний цаана иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Тэгэхээр энэхүү хуулиараа үйлчилгээ үзүүлэгч нарыг мэдээлэл хүргэдэг үүрэгтэй болгож байна. Мэдээлэх үүрэгтэй этгээд болсноороо Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хуулиа бүхэлд нь хэрэглэж эхэлнэ. Бүхэлд нь хэрэглэнэ гэдэг нь гүйлгээ хийгдэнэ. Койныг арилжаална, хоорондоо худалдаана гэсэн үг. Энэ тохиолдол 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг Монголбанканд мэдээлэх үүрэгтэй. Дээр нь сэжигтэй гүйлгээ байх аваас дээшээ мэдээлнэ. Түүнийг нь Монголбанкны Санхүүгийн мэдээлэх алба хүлээж аваад гэмт хэргийн шинжтэй байх юм бол тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлнэ, мэдээлнэ. Түүнийг нь эрүүгийн хууль, тогтоомжийн дагуу зохицуулах юм. Үүнээс гадна үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой бологож өглөө. Мөнгө угаах төлөвлөгөөтэй байх ёстой, дүрмийн сан нь тодорхой байх шаардлагатай. Хүний нөөц нь чадвартай байх ёстой. Мэргэжлийн холбоодын зөвлөмж, оролцоог шаардана. Бид энэ хуульд ханшийн хэлбэлзэл, хохирлыг төр хариуцах бололцоогүй. Одоо журмууд гарч эхэлнэ. Дараа нь тэр журмуудаараа дөрвөн сарын хугацаанд одоо үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд бүгд шинээр бүртгүүлнэ. Койныг бүртгүүлсэн биржээс өөрөөр арилжаалахыг хориглож байгаа юм” гэв.

Previous Post

Визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авна

Next Post

Э.Бат-Үүлийг xopигдлyyд ‘Хонхны дуу’ дуулан угтжээ

Next Post
Э.Бат-Үүлд дөрөв, А.Гантулгад зургаан жилийн ял оноолоо

Э.Бат-Үүлийг xopигдлyyд 'Хонхны дуу' дуулан угтжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.