• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Утаа бууруулах ажлын хүрээнд айл, өрхүүдэд 3-120 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ХҮҮ БАГАТАЙ олгоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-26
Ангилал: Эдийн засаг
Утаа бууруулах ажлын хүрээнд айл, өрхүүдэд 3-120 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ХҮҮ БАГАТАЙ олгоно

Нийслэлийн зарим дүүрэгт агаарын чанарын индекс 740-д хүрч агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн өдрүүд өнгөрч байна. Энэ өдрүүдэд утааны хор иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон агаарын бохирдлыг багасгахын тулд төр засаг, хувийн хэвшил, иргэдийн зүгээс ямар ажил хийх талаар гарц хайсан иргэдийн санал, сэтгэгдэлүүд хөвөрсөөр. Утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдал ч дээд цэгтээ хүрчээ. 

2019 онд утааг бууруулах ажилд нийт 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 50 гаруй тэрбум төгрөгийг нь гэр хорооллын хамгийн их утаатай бүсэд амьдарч буй 40 мянган айлын янданд шүүлтүүр тавихаар төсөвлөөд байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учир энэ ажлыг зогсоосон. Түүнээс хойш утааг бууруулах чиглэлд Засгийн газар, БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг чиглэлийн байгууллагууд ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байна.

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар утааны асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд 2020 онд 600 мянган тонн сайжруулсан  шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өрхүүдийг бүрэн хангах төлөвлөгөөг гаргаад тарсан. Нийслэлийн өрхүүд түүхий нүүрсний үнээр шахмал түлш түлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж Засгийн газраас тооцоолжээ. Мөн утааг бууруулах чиглэлд 42 мянган айлыг цахилгаан халаагуураар хангах, дулаан алдагдлаа бууруулах ажилд нь зээл өгч дэмжлэг үзүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ.

ДУЛААНЫ АЛДАГДАЛ БУУРУУЛАХ, ТОХИЛОГ АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ, ЦАХИЛГААН ХАЛААГУУРТАЙ БОЛГОХ ЧИГЛЭЛД  “МОНГОЛ ГЭР” БАГЦ ТӨСЛИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЖ ЗЭЭЛ ОЛГОНО

Утааг багасгах урт хугацааны бодлого буюу дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах ажлыг Засгийн газраас хийж шаардлагатай төсөв хөрөнгийг нь төсөвлөөд явж байгаа гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдээд байна. Харин богино хугацаандаа сайжруулсан түлшний үйлдвэрээ өргөтгөж, түлшээ хангалттай хэмжээнд үйлдвэрлэдэг болох, айл өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах, дулаан алдагдлаа бууруулахад нь болон тохилог амины сууцтай болоход нь шаардлагатай төсөв хөрөнгийг зээлээр олгох зэрэг ажлыг хийж хэрэгжүүлээд явж байгаа аж.

Засгийн газраас “Монгол гэр 1,2,3” гэсэн багц төслийг хэрэгжүүлэхдээ банкуудаар дамжуулан айл өрхүүдийн орлогоос хамаарч 3-120 сая төгрөг зээлэх аж. Ингэвэл иргэд цахилгаан халаагуурыг банкны зээлээр авч болно гэсэн үг. Зээлийн санхүүжилтийг банк шийднэ. Харин Засгийн газрын зүгээс хүүгийн зөрүүнд татаас өгөх аж. Тодруулбал, зээлийг хүү багатайгаар олгохын тулд зөрүүг нь “Ногоон зээлийн сан”-гийн олон улсын төсөл хөтөлбөр болон “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос гаргах юм байна.

Банкнаас шаардлагаа тавина. Шаардлага хангасан нь зээлээ авна. Зээлсэн гурван сая төгрөгөөрөө цахилгаан халаагуур авах, дулааны алдагдлаа бууруулах болон утааг бууруулахад нэмэр болохуйц ажлыг хийх ёстой. Харин тохилог, утаа гаргадаггүй амины орон сууц барихаар бол 120 сая төгрөг хүртэлх зээлийг авахаар судалж болох юм байна. БОАЖЯ Банкуудын холбоотой хамтран уг ажлыг хэрэгжүүлэх бөгөөд ерөнхий зээлийн гэрээний асуудлаар талууд ярилцаж харилцан тохирч буй. Гэрээ батлагдвал банкуудаар дамжуулж тухайн аж, ахуй нэгжийн бүтээгдэхүүнүүдийг авах боломж нээгдэх бөгөөд зээлийн хүүгээ ярилцаж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ жил Эрчим хүчний яамнаас утаа бууруулах чиглэлд 42 мянган айл өрхөд 4 квт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг нь бүрдүүлж, сайжруулсан түлшний үйлдвэрийг 4.5 тэрбум төгрөгөөр өргөтгөж байгаа аж.

Previous Post

Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

Next Post

Энэ оны хамгийн өгөөмөр эрхмүүд

Next Post
Энэ оны хамгийн өгөөмөр эрхмүүд

Энэ оны хамгийн өгөөмөр эрхмүүд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026-08-14
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

2026-08-14
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаатар хотод дуу цахилгаантай, бороо орно

2026-08-14
Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

COP17-ийн үеэр богино эргэлтийн хоёр чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-08-13
COP17 зохион байгуулах бэлтгэл ажил 95 хувьтай байна

COP17 зохион байгуулах бэлтгэл ажил 95 хувьтай байна

2026-08-13
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

2026-08-13
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатар хот орчмоор өдөртөө аадар бороо орно

2026-08-13
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

2026-08-12
“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

2026-08-12
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

2026-08-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.