Нэр алдар, хөрөнгө чинээтэй, нийгэмд өндөр байр суурь эзэлдэг эрхмүүд амьдралынхаа турш цуглуулсан хэмжээлшгүй их хөрөнгөө бусадтай хуваалцаж, нийгэмд үлгэр дуурайлал үзүүлдэг. Энэ онд хамгийн их хандив өргөж, нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж тусламж, халамж хүрч чадахгүй байгаа газарт сайн үйлсийн гараа сунгасан эрхмүүдийг онцолж байна.

Тайлбар
1. Билл Гейтс, Мелинда Гейтс
Дэлхийн хамгийн баян хүн, “Microsoft” компанийн эзэн Билл Гейтс эхнэр Мелиндатайгаа хамтран “Билл болон Мелинда Гейтсийн сан”-г байгуулан боловсрол, эрүүл мэндийн салбарт голчлон анхааран ажилладаг билээ. Мөн “Өглөгийн тангараг” /Giving Pledge/ хэмээх байгууллагыг байгуулж томоохон хандивлагч нарыг элсүүлэх болсон. Хосууд жил бүр 2 тэрбум ам.доллар хандивладаг бөгөөд 1994 оноос хойш 34 тэрбум ам.долларыг сайн үйлст хандивлаад байгаа юм. Билл Гэйтс нийт хөрөнгөнийхөө 95 хувийг буяны үйлсэд зориулна гэдгээ илэрхийлсэн. Тэр энэ оны байдлаар 89 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.

Тайлбар
2. Уарон Баффет
Билл Гейтсийн хандив тусламжийн сангийн багш гэгддэг хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Уоррен Баффет “Билл болон Мелинда Гейтсийн сан”-д жил бүр 2 тэрбум ам.доллар хандивладаг бөгөөд эхнэр Сюзаныхаа нэрээр нэрлэсэн сандаа 2017 онд гэхэд 2.8 тэрбумыг хандивлаж өнгөрсөн оны хамгийн өгөөмөр эрхэм болсон юм.

Тайлбар
3. Чак Фини
Duty free-ын үүсгэн байгуулагч Чак Финиг дэлхий нийтээр тэрбумгүй тэрбумтан хэмээн нэрийддэг. Учир нь “Duty Free”–гээс түүнд нийт 8.5 орчим тэрбумын хөрөнгөтэй болсон ч бүгдийг нь сайн үйлсийн аянд зарцуулжээ. Тэдгээр их мөнгө боловсрол, эрүүл мэндийн, шинжлэх ухааны салбаруудад, Хойд Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Америк, Ирланд, Бермудын арлууд дахь өндөр настнуудыг асрах газруудад зориулагджээ. 2016 онд түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2020 он гэхэд бүгдийг нь сайн үйлсийн аянд зарцуулж дуусгах зорилго тавин дэлхийн өнцөг бүрээр аялсаар өнгөрсөн онд өөрийн дансандаа 2 сая ам.доллартай үлджээ.

Тайлбар
4. Марк Цукерберг
Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг Марк Цукерберг эхнэрийн хамт энэхүү жагсаалтад багтжээ. Марк эхнэрийнхээ хамт 2015 онд байгуулсан “Чан Цукербергийн сан” нь боловсрол, эрүүл мэндийн салбарт нэг тэрбум ам.доллар хандивлаад байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн бага хугацаанд хандивлагдсан тэрбум ам.доллар юм. Мөн Цукерберг амьдралынхаа туршид өөрийн эзэмшлийн Фейсбүүк компанийн хувьцааны 99 хувийг хандивлаж дуусгах бодолтой байгаа аж

Тайлбар
5. Ли Ка Шинг
Хонг Конгийн хамгийн баян эрхэм Ли Ка Шинг нь Азийн хамгийн их мөнгө хандивласан сайн үйлстэн бөгөөд 1988 оноос хойш боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт нийт 50 тэрбум ам.доллар хандивлажээ.

Тайлбар
6. Килайн Мбаппе
Энэ оны ДАШТ-ний залуу од Францын шигшээ багийн довтлогч Килайн Мбаппе дэлхийн аваргаас олсон бүх мөнгөө хандивын үйлсэд зарцуулсан байна. Тэрээр ДАШТ-ий тоглолт бүрээс 22 мянган ам.долларын цалин авсан бол, алтан цомын эзэн болсны урамшуулалд Францын хөл бөмбөгийн холбооноос 350 мянган ам.доллар гээд нийт 500 мянга орчим долларыг “Premiers de Cordée” гэх хөгжлийн бэрхшээлтэй болон, хүнд өвчтэй хүүхдүүдийг спортоор хичээллэхэд тусалдаг байгууллагад хандивласан байна.

Тайлбар
7. Реппер Драке
Дуучин, реппер Драке маш өгөөмөр хандивлагч бөгөөд 2011 оноос хойш нийт 3.2 сая ам долларыг хандивлажээ. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард гаргасан “God’s plan” буюу бурхны төлөвлөгөө нэртэй дуу нь тухайн өдөртөө биллбоардын чартыг тэргүүлсэн юм. Реппер залуу сонсогчдодоо талархсан сэтгэлээ “Бурхны төлөвлөгөө” төслөөр илэрхийлж Миамигийн их сургуульд 25 мянган ам.доллар хандивлаж, Миами хотын захын дүүргүүдээр аялж, хүнд амьдралтай ч хичээл зүтгэлтэй гэр бүлүүдийг сонгон 50 мянган доллар хүртэлх бэлэн мөнгө, сурлагын чанар өндөр ч санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудад сургалтын төлбөр зэргийг тарааж, дүрсжүүлэн “God’s plan” дууныхаа дүрс бичлэг болгожээ. Энэхүү төсөлд Драке нийт 996 сая ам.доллар зарцуулсан байна.
Дүрс бичлэгийг : https://www.youtube.com/watch?v=xpVfcZ0ZcFM

Тайлбар
8. Чой Юун Фат
Хонг Конгийн алдарт жүжигчин Чой Юун Фат энэ долоо хоногт өөрийнхөө бүх хөрөнгийг хандивлах болсноо зарлаж, олон нийтийг шуугиулаад байна. Алдарт жүжигчний нийт хөрөнгө 570 гаруй сая ам.доллар аж. Чой Юун Фат энэ жил 63 настай бөгөөд нас барсныхаа дараа өөрийнхөө бүхий л хөрөнгийг сайн үйлсэд зарцуулахаар гэрээсэлсэн байна.












Сэтгэгдэл бичих