• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Занданшатар: Одоо бол засгийн тогтвортой байдлыг эрхэмлэж бүгд нийлээд ажиллах цаг

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-08-19
Ангилал: Улс төр
Г.Занданшатар: Одоо бол засгийн тогтвортой байдлыг эрхэмлэж бүгд нийлээд ажиллах цаг

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд, Улаанбаатар хотын удирдлагуудтай Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт болон ирэх намрын чуулганаар батлах Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах хүрээнд уулзалт хийжээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод тулгамдсан “Таван Т-гийн асуудал” буюу төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх, талцлыг эцэс болгох учиртай.

Энэхүү уулзалтад оролцогчид дараахь байдлаар байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: -Хөшигийн хөндийд татвар, санхүүгийн хөнгөлөлттэй эдийн засгийн чөлөөт бүс бүхий дагуул хот бий болсноор Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл зэрэг хүндрэл зохих хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: -УИХ-аар хэлэлцэх аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгаж, нэгдсэн санал, дүгнэлт гаргаж байх, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоттой холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төсөлд түр хорооны гишүүдийн саналыг тусгаж, батлуулсан. Ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй мэдээллийг Түр хороон дээр сонсох төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжих үндсийг бүрдүүлэх газрын хууль тогтоомжийн шинэчлэл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд анхаарч ажиллах олон асуудал бий.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Нийслэлийн дүрмийг зөвлөлдөх санал асуулгын үндсэн дээр нийслэлийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцэн, батлах ажлыг энэ ондоо багтаахаар яаравчлах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот байгуулах асуудлаар Эдийн засгийн байнгын хороо, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Улаанбаатар хот хамтран ажиллаж, ажлаа нэг бодлогоор зангидаж явуулах, Улаанбаатар хотын хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгах саналаа Сангийн яамтай нэгтгэн оруулж ирэх хэрэгтэй. Улаанбаатар хотын хөгжилд чөдөр тушаа болж буй өнгөрсөн 30 жилийн гажуудлыг засаж, залруулахын төлөө хичээж буй Улаанбаатар хотын ажлыг УИХ дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр түр хорооны гишүүн бүр нэг ажил хариуцаж аваад, ард нь гарах хэрэгтэй. Дэлхий нийтийг сөхрүүлж буй цар тахлын хүнд үед Засгийн газар ч чадлаараа ажиллаж байна. Засгийн газрын ажлыг ч УИХ дэмжиж, цар тахлыг даван туулахын төлөө ажиллана. УИХ-ын гишүүд ч том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд нэг санаатай ажиллаж буй гэдэгт итгэж байна. Одоо бол бүгд нийлээд ажил л хийх цаг. Засаг төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, хаа хаанаа хариуцлагатай, сахилга баттай, нягт холбоотой ажиллахыг анхааруулж байна.

Previous Post

ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр : Дельта бол ямар ч вакцинтай байсан өршөөхгүй юм байна

Next Post

Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Next Post
Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026-04-14
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-14
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

2026-04-13
Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

2026-04-13
Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

2026-04-13
Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

2026-04-13
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.