• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өвөрхангайн Хужиртын сувилалд амраад буцсан 50 хүний 14-ийнх нь түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-03-23
Ангилал: Орон нутаг
Өвөрхангайн Хужиртын сувилалд амраад буцсан 50 хүний 14-ийнх нь түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Өвөрхангайн Хужиртын сувилалд амраад буцсан 50 хүний 14-ийнх нь түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” амралт сувиллын газарт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлуудыг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн байна.

Тодруулбал, эрсдэлтэй хугацаанд /2021 оны 3 дугаар сарын 1-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд “СУЛ ЭЕРЭГ” гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, эрсдэл өндөр боллоо.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр 00.10 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх 4 суманд хөл хорио тогтоолоо.

ОАК-оос гаргасан шийдвэрүүд:

Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.
Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгав.

Дээрх сумдад хязгаарлалтын хугацаанд:

Эрчим хүч Дулааны үйлдвэрлэл, Хүнсний худалдаа, үйлдвэрлэл Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага
Уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлав.
Ковид-19)-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хариуцлагатайгаар мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Previous Post

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд ‘Сансар-40 жил’ дурсгалын зоос гаргажээ

Next Post

ЭМЯ ШУУД: Өнөөдөр 206 хүнээс Kopoнaвиpycийн халдвар илэрлээ

Next Post
ЭМЯ ШУУД: Өнөөдөр 206 хүнээс Kopoнaвиpycийн халдвар илэрлээ

ЭМЯ ШУУД: Өнөөдөр 206 хүнээс Kopoнaвиpycийн халдвар илэрлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

2026-01-13
ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-13
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

2026-01-13
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

2026-01-13
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

2026-01-13
Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-01-13
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

2026-01-13
Трампын засаг захиргаа Ираны эсрэг кибер халдлага хийхээр төлөвлөж байна

Трампын засаг захиргаа Ираны эсрэг кибер халдлага хийхээр төлөвлөж байна

2026-01-13
“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олголоо

“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олголоо

2026-01-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.