• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын 3х3 сагсан бөмбөгийн гурван баг дэлхийн “Топ 30”-д багтлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-25
Ангилал: Спорт
Монголын 3х3 сагсан бөмбөгийн гурван баг дэлхийн “Топ 30”-д багтлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3×3 төрлийн 2021 оны “Дэлхийн мэргэжлийн топ – 30 баг”-ийн чансааг зарлажээ.

Үүнийг тодруулбал, Серби – 5 баг, Монгол – 3 баг, ОХУ – 3 баг, АНУ – 2 баг, Латви – 2 баг, Словени – 2 баг, Япон – 2 баг, Нидерланд – 1 баг, Канад – 1 баг, Литва – 1 баг, Швейцар – 1 баг, Саудын Араб – 1 баг, Чех – 1 баг, Бельги – 1 баг, Франц – 1 баг, Австри – 1 баг, Унгар – 1 баг, Филиппиний – 1 баг тус тус оржээ.

“Токио-2020” олимпын цикл дууссанаар FIBA бодлогодоо өөрчлөлт оруулсны дотор олон улсын тэмцээний оноо болон дотоодын тэмцээний онооны зөрүүг их болгож олон улсын тэмцээний ач холбогдлыг бүр өндөрсгөсөн байна. Өмнө нь Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи” баг “Tоп 30 баг” жагсаалтад багтаж байсан.

Харин энэ удаа залгамж халаа бэлтгэх бодлогын хүрээнд FIBA-гийн хөгжлийн хөтөлбөр U23 үндэсний лигт хоёр жил оролцсоны үр дүн гарч, Монголоос гурав дахь баг “Зайсан ММС Энержи” баг“Tоп 30” багийн жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгджээ.

Ийнхүү “FIBA 3×3 Pro TOP-30” жагсаалтад 5 багтай Сербийн дараа Монгол Улс, хөрш ОХУ-ын хамтаар дэд байрт эрэмбэлэгдэж байна. Дашрамд дуулгахад, Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эмэгтэй багийн 4 эрхийг ОХУ, БНХАУ, Румын, Монгол улсууд авсан бол эрэгтэй 4 эрхийг Серби, ОХУ, БНХАУ, Япон улсууд аваад байгаа. Монголын эрэгтэй баг чансаагаараа эрхээ авах болзол хангасан ч зохион байгуулагч орны багийн хувьд Япон эрх авснаар манай баг эрхгүй хоцорсон юм.

Харин одоо үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 эрхийн төлөөх 2 тэмцээн болно. Эхний тэмцээн тавдугаар сарын 26-30-нд Австрийн Граз хотод Дэлхийн шилдэг 20 баг тоглох ба эхний 3 байранд орсон багууд олимпын эрхээ авна. Тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг тамирчид чансааг тэргүүлж А хэсгийн 1 дэх багаар эрэмбэлэгдсэн.

Түүнчлэн зургадугаар сарын 04-06-нд Унгарын Дебрецен хотод 6 баг өрсөлдөж нэг нь эрхээ авна. Энэхүү тэмцээнд 2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпод сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй аль ч төрөлд оролцоогүй 3х3 сагсан бөмбөгийн чансаа өндөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 баг өрсөлдөнө.

“Токио 2020” олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 баг оролцох юм.

Эх сурвалж: /МОНЦАМЭ/.

Previous Post

Филиппин улс сувилагчаар вакцин солих саналыг Британи, Герман улсуудад тавьжээ

Next Post

Д.Сумъяабазар: Цаашид бид бүгдээрээ хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.