• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Филиппин улс сувилагчаар вакцин солих саналыг Британи, Герман улсуудад тавьжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-25
Ангилал: Дэлхий
Филиппин улс сувилагчаар вакцин солих саналыг Британи, Герман улсуудад тавьжээ

Хэрвээ Британи, Герман улсууд коронавирусийн эсрэг вакцин хандивлавал хариуд нь мянга мянган сувилагч ажиллуулахаар илгээх боломжтойг Филиппин улсын засгийн газрын төлөөлөгч Мягмар гарагт мэдэгджээ.

Британийн засгийн газар уг саналаас татгалзаж, хүн амаа өөрийн хүчээр дархлаажуулж дууссаны дараа илүүдэл вакцинаа бусад улс орнуудад хандивлах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдсэн байна.

Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Ази тивийн улсуудын нэг Филиппин эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа гадаадад гарч ажиллах хэмжээг жилд 5,000-аар хязгаарласан байдаг. Тус улсын хөдөлмөрийн яамны гадаадад ажиллах хүч гаргах товчооны захирал Алис Висперас саяхан хэвлэлд ярихдаа хэрвээ Британи, Герман зэрэг улсууд зөвшөөрвөл дээрх хязгаарт баригдалгүйгээр нэмж сувилагч илгээх боломжтойг мэдэгджээ. Ингэхдээ илгээсэн сувлиагчдыг нь болон эдгээр улсуудад хөдөлмөр эрхэлж байгаа Филиппиний иргэдийг вакцинжуулалтад хамруулах нөхцөл тавьсан байна.

Филиппиний сая сая иргэд гадаад улс орнуудад хөдөлмөр эрхэлж, жилд $30 тэрбум орчмыг ар гэртээ илгээж, улс орныхоо эдийн засагт нэмэр болдог. Британийн засгийн газрын мэдэгдсэнээр тус улсын эрүүл мэндийн салбарт одоогоор Филиппиний 30,000 иргэн ажиллаж байгаа нь хангалттай тул нэмж ажиллах хүч авах сонирхолгүй гэжээ.

Одоогоор Герман улсын засгийн газар энэ саналд ямар нэг хариу өгөөгүй байна. Филиппин улс 108 сая хүн амынхаа гуравны хоёр буюу 70 сая хүний дархлаажуулалтад 148 сая тун вакцин авахаар төлөвлөжээ.

Гэвч одоогоор ганц ч тун вакцин аваагүй байгаа ба энэ долоо хоногт Хятад улсаас тусламжийн шугамаар анхны вакцин нь ирэх юм. Харин Британи, Герман улсууд нийлээд өнөөдрийн байдлаар 23 сая хүнийг вакцинжуулаад байна.

Эх сурвалж: Reuters

Previous Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Ерөнхий сайдад захидал илгээжээ

Next Post

Монголын 3х3 сагсан бөмбөгийн гурван баг дэлхийн “Топ 30”-д багтлаа

Next Post
Монголын 3х3 сагсан бөмбөгийн гурван баг дэлхийн “Топ 30”-д багтлаа

Монголын 3х3 сагсан бөмбөгийн гурван баг дэлхийн “Топ 30”-д багтлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.