• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сайн мэдээ : Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-11
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
Сайн мэдээ : Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо

Цар тахлын үед ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Сүхбаатар дүүрэгт PCR шинжилгээний лаборатори ийнхүү ашиглалтад орлоо. Ингэснээр тус төв нь дүүргийнхээ ард, иргэдэд шаардлагатай үед цаг алдалгүй, шуурхай шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр СБД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, шинэ лабораторийн үйл ажиллагаа, тус төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг  хэрхэн хангаж  байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “СБД-ийн ЭМТ-ийн шинээр ашиглалтад орсон молекул биологийн лаборатори нь өдөртөө 1100-1500 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас дүүргийнхээ иргэдэд шинжилгээ хийж, ачааллаас хуваалцах боломжтой болж байна.  Тус лабораторийн бэлтгэл ажлыг хангаж ЭМЯ-ны “Лабораторийн салбар зөвлөл”-ийн гишүүд мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа.

Түүнчлэн СБД-ийн ЭМТ-ийн дэргэд Эрүүл мэндийг дэмжих төвийг шинээр байгуулахад бид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Ингэснээр тус дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл авах боломж энэ онд бүрдэх юм” гээд халдвар, хамгааллын дэг мөрдөх тал дээр анхаарч ажиллахыг сануулав.

 Бид өөрсдөө PCR шинжилгээ хийх боломжтой болж байна

СБД-ийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү энэ үеэр ЭМЯ, сайдын дэмжлэгтэйгээр бид өөрсдөө PCR шинжилгээ хийх боломжтой болж байна. Мөн бид сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу амьсгалын замын өвчтэй иргэдээ тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлж байна.

Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин байдаг учраас бид сэжигтэй тохиолдлуудаа цаг алдалгүй шинжилгээнд хамруулах, шуурхай хариу арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс манай төвийн дэргэд шинээр Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, мөн 15-20 дугаар хорооны хүн амд үйлчилдэг Салбар амбулаторийн барилгыг шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхөөр болсон гэлээ.

Previous Post

АН: Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ

Next Post

Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Next Post
Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.