• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-01-11
Ангилал: Бусад мэдээ, Зөвлөгөө, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах,  хот руу орох хөдөлгөөнийг  Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна. Үүнд:

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн:

  • Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд PCR шинжилгээний хариутай байна.
  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа (жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт)
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа (жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт)
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл (жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл)
  • Эрүүл мэндийн үйлчилгээ (эмчийн магадлагаа)
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа (холбогдох зөвшөөрөл)
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох (Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ)
  • Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ. (Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана.)

Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Б.ЖАРГАЛ

Previous Post

Сайн мэдээ : Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо

Next Post

Баянхонгор аймагт маргаашаас эхлэн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

Next Post
Баянхонгор аймагт маргаашаас эхлэн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

Баянхонгор аймагт маргаашаас эхлэн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Дорнын зурхай

2026-03-11
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-11
Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-03-10
БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

2026-03-10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

2026-03-10
Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

2026-03-10
Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

2026-03-10
“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

2026-03-10
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

2026-03-10
Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.