• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НОК: 18 чиглэлийн байгууллагаас бусад газрууд ажиллаж болно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-09
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
НОК: 18 чиглэлийн байгууллагаас бусад газрууд ажиллаж болно

Нийслэлийн онцгой комиссын өнөөдрийн (2021.01.09) хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн

Түр хугацаанд хориглогдох 18 салбар, үйлчилгээний чиглэлүүдийг танилцуулъя.

  • Барааны худалдаа
  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
  • Цахим тоглоом
  • Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
  • Саун, бассейн
  • Шашны зан үйл
  • Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  • Үсчин
  • Гоо сайхны төвүүд
  • Бариа засал, массаж, алжаал тайлах төв
  • Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  • Түргэн үйлчилгээний газрууд
  • Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  • Нийтийн халуун ус
  • Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  • Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Дээрх 18 чиглэлээс бусад үйлчилгээний байгууллагууд ирэх Даваа гаригаас энгийн хуваарийн дагуу ажиллаж болно. Мөн нийтийн тээврийн хэвийн үргэлжилнэ. Харин Улаанбаатар хотоос гарах тохиолдолд PCR шинжилгээг зайлшгүй шаардана. Тодорхой хэмжээгээр дэглэм буурсан ч Улаанбаатар голомтын бүс хэвээр байгаа.

 Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн санхүүгийн байдал хүндэрч байна. Энэ хүмүүс яах вэ?

Хүнсний бараан дээр харьцангуй бага хүмүүс цугларч байгаа ажиглагдсан. Нийслэлийн өвчлөлийн нөхцөл байдал хөнгөн түвшинд очоогүйг Баянгол дүүргээс харж болно. Урьд нь Баянзүрх дээр гарсан 400 хүнтэй халдварын голомтыг бодвол гайгүй байна. Бид эхлээд долоо хоног хараад нийтийн халуун ус, үсчиний газрууд, моллуудыг хэсэгчлэн нээнэ.

Хэдийгээр хот хооронд чөлөөтэй зорчиж болох вэ?

Цэвэр бүсүүд рүү халдвар алдахаас сэргийлж байна. Хэзээ хот хооронд чөлөөтэй зорчихыг УОК шийднэ.

PCR нэхээд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа төрийн байгууллагууд байна. Энэ тохиолдолд яах вэ?

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар

Шинжилгээ хийлгэх иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөрт 20 мянга гаруй хүнд шинжилгээ хийж, хариуг нь гаргаж байна. Ажил эхлэхэд заавал шинжилгээ өгсөн байх шаардлагагүй. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Хамт олноороо нийлж хоол унд идэж, маскгүй удаан хугацаанд суусан тохиолдлууд өмнөх халдварын тохиолдлуудаас ажиглагдсан. Маш өндөр эрсдэлтэй хэвээрээ байгаа.

Previous Post

Ч.Хүрэлбаатар : Оффшор бүсээс төрийн санд ямарч мөнгө орж ирээгүй

Next Post

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт ажилчдын 30 хүртэл хувийг ажлын байранд ажиллуулна”

Next Post
“Нийслэлийн  нутгийн  захиргааны  байгууллагуудын нийт ажилчдын 30 хүртэл хувийг ажлын байранд ажиллуулна”

"Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт ажилчдын 30 хүртэл хувийг ажлын байранд ажиллуулна"

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.