• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ӨНӨӨДӨР ТЭТГЭВЭР ОЛГОГДОНО

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-01
Ангилал: Нийгэм
ӨНӨӨДӨР ТЭТГЭВЭР ОЛГОГДОНО

Өнөөдөр (2020.12.01) нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны 6 банкаар дамжуулан олгох ажээ.

Тодруулбал, 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм. Kopoнaвиpyc нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

  1. Нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлүүллээ. Улсын хэмжээнд 32159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна.
  2. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг kopoнaвиpycний халдвар бүртгэгдсэн бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар холбогдож, нийт 14911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргээд байна.
  3. Тэтгэвэр олгох өдөр яам, агентлагийн албан хаагчид хяналт тавьж, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэж, газар дээр нь ажиллана.

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож, АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

Previous Post

Moderna-гийн вакцин хүнд хэлбэрийн өвчтөний эсрэг 100 хувь хамгаалж байна

Next Post

Орхон аймагт өнөөдрөөс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлана

Next Post
Орхон аймагт өнөөдрөөс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлана

Орхон аймагт өнөөдрөөс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

2026-11-23
Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

2026-11-23
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026-11-23
Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял авсан А.Ганхуягийн ялыг ₮40 саяар торгох ял болгов

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял авсан А.Ганхуягийн ялыг ₮40 саяар торгох ял болгов

2026-11-23
Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.