• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тэтгэврийн шинэчлэл: Хувь хувьсгалын хослол

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-28
Ангилал: Нийгэм
Тэтгэврийн шинэчлэл: Хувь хувьсгалын хослол

25 жилийн өмнө шилжсэн хувь тэнцүүлсэн тэтгэврийн тогтолцооны гажиг 2012 оноос мэдэгдэж эхэлсэн. Хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн сангийн хөрөнгө хүрэлцэхгүй, жил бүрийн төсвөөс 500 гаруй тэрбумын татаас авсаар өдийг хүрэв. Үүгээр зогсохгүй тэтгэврийн хэмжээ бага байгаагаас гадна 2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарах судалгаа гарсан нь одоогийн тогтолцоог шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсныг илтгэж буй.

Тиймээс УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн хувийн тэтгэврийн хуультай болох төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Монголд тохирсон хийгээд хувь тэнцүүлсэн тогтолцоотой хослуулах боломжтой учраас хувийн буюу хуримтлалын санг хамгийн түрүүнд бий болгох нь зөв гэж үзжээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг хуримтлалын санд байршуулж, гавьяаны амралтад гарахдаа улсаас ч, хуримтлалаасаа ч зэрэг тэтгэвэр авах боломжийг энэ хуулиар нээнэ. Хуримтлалын санд ажилтан хоёр, байгууллага хоёр хувийн шимтгэл төлөх бөгөөд өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. Зөвхөн ажилтан гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн сайн дураар шимтгэл төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.

Хэрвээ тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барсан тохиолдолд хуримтлалыг  үр хүүхдүүдэд нь өвлүүлнэ. Мөн хуримтлалын санг төрийн зохицуулах байгууллагын хяналт дор байгуулагдсан этгээд эрхэлнэ гэх мэт зохицуулалтыг хувийн тэтгэврийн хуулийн төсөлд тусгажээ.

Гэхдээ ажлын хэсгийнхний боловсруулсан энэ төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв.  Байнгын хороодын гишүүдийн тал нь санал хураалтад оролцоогүй бөгөөд зарим гишүүн кноп андуурч дарснаас саналын хувь тэнцэж, улмаар төслийг дэмжигдээгүйд тооцсон юм. Энэ нь гишүүдийн хуралдаа оролцдоггүй, хайнга байдлаас шалтгаалсан ч нэг талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хувийн тэтгэврийн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж байгаатай холбоотой гэж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг холбогдох албаныхан хэлсэн. Хэрвээ чуулганаар УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг буцаах Байнгын хорооны саналыг УИХ дэмжвэл Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төсөлтэй уялдуулан нэгтгэж, 2021 оноос хэлэлцэх билээ.

Харин хуулийн төслийг хэн нь ч өргөн мэдүүлсэн бай, ямартай ч бид хувь, хувьсгалыг хослуулсан тэтгэврийн тогтолцоотой болох нь. Харин энэ оноос хэрэгжүүлэх үү, ирэх жилээс үү гэдэг л тодорхой бус байна. Хэрвээ гишүүдийн боловсруулсан төслийг чуулганы хуралдаанаар буцааж, Засгийн газраас өргөн мэдүүлэх төслийг хүлээвэл мөд дөө  хуримтлалын сантай болохгүй нь ойлгомжтой.

Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулсан тоо баримт:

  • Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсөж 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсч 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсөж байна.
  • Хүн амын дундаж наслалт 2015 оны байдлаар 69.9-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад дөрвөн насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрвөн хүн, 2020 он гэхэд таван хүн, 2040 онд найман хүн болох урьдчилсан тооцоололтой байна.
  • Нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.
Previous Post

Таван байнгын хороо 2021 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Next Post

‘Ну погоды’ хүүхэлдэйн киноны шинэ цуврал тэсрэлт хийнэ

Next Post
‘Ну погоды’ хүүхэлдэйн киноны шинэ цуврал тэсрэлт хийнэ

'Ну погоды' хүүхэлдэйн киноны шинэ цуврал тэсрэлт хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.