• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 59 жилийн ой тохиож байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-10-27
Ангилал: Тод мэдээ
Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 59 жилийн ой тохиож байна

Монгол Улс НҮБ-ын Бүрэн эрхт гишүүнээр элссэний 59 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш байдлыг хангах зорилгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд АНУ-ын Сан Франциско хотноо 51 нэгдэж НҮБ-ыг байгуулсан түүхтэй. Эдүгээ тус байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрч, баримтлахаа илэрхийлсэн 193 улс гишүүнээр элсээд байна.

Монгол Улс НҮБ байгуулагдсанаас нэг жилийн дараа буюу 1946 онд тус байгууллагад гишүүнээр элсэх анхны өргөдлөө хүргүүлж байв. Үүнээс хойш 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957 онд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч амжилтад хүрээгүй байна. Улмаар 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганаар БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэх тогтоолыг баталснаар энэ байгууллагын босгыг алхсан түүхтэй. Тус чуулганд Монгол Улсыг төлөөлөн Гадаад Явдлын Яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй төлөөлөгчид оролцож байжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ‘Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны хамгийн гол ач холбогдол юм’ хэмээн энэ сард ГХЯ-ны албан ёсны цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Манай улс өнгөрсөн 59 жилд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна. НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол эдүгээ дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Мөн хугацаанд НҮБ болон түүний системийн  байгууллагууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайж ирэв. Түүний дотор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, зэвсэг хураах асуудлаас эхлээд ардчилал, боловсрол, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг 20 шахам сэдвийн хүрээнд 90 гаруй тогтоол батлуулсан байдаг. Түүнчлэн НҮБ-ын бүтцийн үндсэн зургаан байгууллагын хоёрт буюу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр хоёр удаа (1973-1976, 2010-2012), Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа (2016-2018) сонгогдон ажиллаж байв.

Монгол Улс 1992 онд өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос эхлэн амжилттай оролцсон. Сүүлийн жилүүдэд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол 800-1100 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулж байгаа юм. “COVID-19” цар тахлын үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа илгээгээд буй юм.

Ташрамд сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Бан Ги Мун нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: Montsame.mn

Previous Post

Алтны ханш өсөж эхэллээ

Next Post

Монгол Улс АНУ-тай хамтран хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэнэ

Next Post
Монгол Улс АНУ-тай хамтран хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэнэ

Монгол Улс АНУ-тай хамтран хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өвлийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

Өвлийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

2026-03-07
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 100 ОРТОЙ ШИНЭ БАРИЛГАА АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 100 ОРТОЙ ШИНЭ БАРИЛГАА АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2026-03-07
КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

2026-03-07
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

2026-03-07
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ

“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ

2026-03-07
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

2026-03-07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

2026-03-07
Трамп: Ираны ажиллагааны дараа Кубын асуудлыг авч үзнэ

Трамп: Ираны ажиллагааны дараа Кубын асуудлыг авч үзнэ

2026-03-07
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

2026-03-07
Улаанбаатарт өнөөдөр 0 градус дулаан

Улаанбаатарт өнөөдөр 0 градус дулаан

2026-03-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.