• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иргэдийн цахилгааны төлбөрийн өр 17 тэрбум төгрөгт хүрчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-22
Ангилал: Нийгэм
Иргэдийн цахилгааны төлбөрийн өр 17 тэрбум төгрөгт хүрчээ

  Төвийн эрчим хүчний түгээлт, хангалт найдвартай, тогтвортой байх ёстой. Тогтвортой байдлыг хангахын тулд иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглэсэн эрчим хүч, цахилгааны төлбөрөө цаг тухай бүрт нь төлөх шаардлагатай байна. Хэрэглэгчид цахилгааны төлбөрөө заасан хугацаанд төлбөл өр төлбөрийн хуримтлал үүсэхгүйгээс гадна Дулааны цахилгаан станцууд, цаашлаад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй юм.

  Тэгэхээр цахилгаан, эрчим хүч хэрэглэдэг бол иргэн, хуулийн этгээд нь хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг цаг тухайд нь хийх шаардлагатай байна. Эрчим хүчний төлбөрийг УБЦТС компани Дулааны цахилгаан станцууд руу өгснөөр, цахилгаан станцууд нүүрсний уурхайнуудад төлбөрөө шилжүүлж аль аль талдаа тогтвортой ажиллах боломж бүрдэх юм. Гэвч нийт хэрэглэгчдийн 30 орчим хувь нь эрчим хүч, цахилгааны төлбөрөө төлдөггүй, заавал тогоо таслуулж байж төлбөрөө хийдэг гэнэ. УБЦТС компанийн хэрэглэгчдээс авах нийт авлага 17 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цахилгаан станцуудад 18.5 тэрбум төгрөг өгөхөөр байгаа гэнэ.

Нийт хэрэглэгчийн 30 орчим хувь нь цахилгааны төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй

  УБЦТС ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг

  “Манайх 360 мянган хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний борлуулалт хийж байна. Эндээс бид дунджаар 40 орчим тэрбум төгрөг сард хурааж авдаг. Түүний 70 хувь нь гэхээр 28 орчим тэрбум төгрөгийг хэрэглэгч төлөөд явж байгаа. Үлдсэн 8-9 орчим тэрбум төгрөг дээр заавал ч үгүй цахилгаан эрчим хүчийг нь хязгаарлаж байж төлбөр төлөгдөж байгаа. Бид өвлийн бэлтгэл ажил буюу цахилгаан эрчим хүчээ найдвартай хангах үүднээс орлогоо цуглуулж авахаас өөр аргагүй болсон.  Бид орлогоо цуглуулан үйлдвэрүүд рүү өгөөд ДЦС-ууд өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар нүүрс, шатахуун гээд бэлтгэл ажлаа хангадаг учраас орлогын дутагдалд орж байна” Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ харьцангуй багасч байгаа гэнэ. “Диспетчерийн үндэсний төв”-ийн хувьд алдагдалгүй ажиллах зохицуулалтыг хийж байгаа тухай хэлж байна. Мөн эрчим хүч худалдан авдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ буурсан нь орлогод нөлөөлж байгаа тухай хэлж байна.

 

 

Previous Post

АНУ: Рут Бейдер Гинзбургийн орны шүүгчийг томилох асуудал маргаан үүсгэж байна

Next Post

Барбадосын хатан хаанаар дуучин Рианнаг санал болголоо

Next Post
Барбадосын хатан хаанаар дуучин Рианнаг санал болголоо

Барбадосын хатан хаанаар дуучин Рианнаг санал болголоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.