• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-09-21
Ангилал: Улс төр
У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2050 он гэхэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг суурийг бүрэн тавихаар зорьж буй бөгөөд үүнээс хойш бүрдэх Засгийн газрууд жаргалтайгаар ажиллана гэдгийг хэллээ.

 Тэрбээр өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай танилцаж, ЭМЯ-нд уулзалт хийсэн. Энэ үеэрээ Ерөнхий сайдын хувиар Монгол Улсыг улс шиг улс болгож хөгжүүлэхийн тулд найман зүйлийг яаралтай хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал, Эх орноо:

  • эрчим хүчээр хангах
  • нефт шатахуунаар хангах
  • эрүүл хүнсээр
  • дэд бүтэц
  • мэдээлэл технологиор хангах
  • хүнд үйлдвэрүүдийг бий болгох
  • оюун санааны соён гэгээрүүлэх ажлыг хийх зэрэг үндсэн ажлуудыг 8-12 жилийн хугацаанд хийхээр зорьж буй бөгөөд эдгээрийг ажил хэрэг болговол ерөнхий чиг зөв болно гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ердөө 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгоё гэсэн зорилт тавиад байна. Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь хийдэг, ийм сайхан амьдралтай болъё гэж зорьж байгаа юм. Ерөнхий сайд тодорхой хугацаа хэлж байгаа шүү 8-12 жил. Энэ хугацаанд бид суурь 7-8 ажлыг хийх ёстой. Дээрх найман зүйл 2024 оны төгсгөл гэхэд хэрэгжиж эхэлнэ.

 Монголчууд бид төмөр замаа барьж байна. Сайхан онгоцны шинэ буудалтай болсон. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая жуулчин хүлээн авна. Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театрыг барьж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэх эмнэлэг, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна.

2050 он гэхэд Монгол Улс 5 сая хүн амтай болох тооцоо бий. Энэ ажлуудыг хийж чадвал дараа дараагийн Засгийн газрууд жаргалтай байх болно. Учир нь суурь ажлыг нь бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана. Гэртээ авах юмгүй болоод айл нэг сайхан болдог шиг манай улс ийм л болох хэрэгтэй байна. Алин болгон бусдыг царайчилж амьдрах вэ, гуйж, хүсэж амьдрах вэ. Харин бид хоёр хөршдөө туслах ёстой. Хүнс, эрчим хүчний экспорт хийх ёстой. Бид 8-12 жилийн дараа улс шиг улсыг хүлээлгэж өгөх боломж байна. Эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

Эх сурвалж:Gogo.mn

Previous Post

Х.Ананда: Солонгон аашт нь дөрвөн сайхан охин үрийн ээж болох нь ээ

Next Post

Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн БНСУ-ын иргэнд 30 жил хорих ял оноожээ

Next Post
Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн БНСУ-ын иргэнд 30 жил хорих ял оноожээ

Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн БНСУ-ын иргэнд 30 жил хорих ял оноожээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-03-10
БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

2026-03-10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

2026-03-10
Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

2026-03-10
Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

2026-03-10
“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

2026-03-10
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

2026-03-10
Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

2026-03-10
НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

2026-03-10
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.