• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Явуухулангийн нэрэмжит гудамж шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-15
Ангилал: Бусад мэдээ
Явуухулангийн нэрэмжит гудамж шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Тус аймгийн төв Улиастай сумын төв гудамж орчин үеийн гэрэлтүүлэгтэй боллоо.

Улиастай суманд хэрэгжиж буй “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд гэрэлтүүлгийн ажил дуусаж, энэ сарын 14-ний өдөр гудамжны шинэ гэрлийг албан ёсоор асаалаа. Улиастай сумын төв гудамж болох Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит гудамжинд эрчим хүч бага зарцуулдаг, орчин үеийн 83 ширхэг лед гэрэл шинээр суурилуулжээ. Гудамж төслийн хүрээнд хуучин автозамыг дөрвөн эгнээ автозам болгож, явган хүний, дугуйн зам бүхий цогц замын ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлэн амжилттай  хийжээ. Тус автозамын дагуух хуучин байсан 110 ширхэг гэрлийг гэр хорооллуудад шилжүүлэн байршуулж байна. 2016 оны намар Улиастай хот 574 гэрэлтэй байсан бол өнөөдөр төв зам дагуу 1200 гэрэлтэй боллоо.

Өнөөдрөөс шинээр тавигдсан автозам дагуух дугуйн зам, явган хүний гарцууд, хатуу хучилттай авто замын тэмдэг тэмдэглэгээ, бусад засал чимэглэлийн ажлууд хийх аж. Өөрөөр хэлбэл, төв гудамж буюу Явуугийн гудамжны бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа оржээ. Харин Улиастай захын урд хэсэг, ногоон хашаа, бусад чиглэлийн ажлууд үргэлжилж байна. Гэрээний дагуу Гудамж төслийн ерөнхий гүйцэтгэгч ‘Төгс зам’ ХХК тус бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын нэгний өдөр гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Previous Post

Цагт 300-500 кг хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүх аймагт тараалаа

Next Post

Японы 100-гаас дээш настай иргэдийн 88 хувь нь эмэгтэйчүүд

Next Post
Японы 100-гаас дээш настай иргэдийн 88 хувь нь эмэгтэйчүүд

Японы 100-гаас дээш настай иргэдийн 88 хувь нь эмэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.