• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цагт 300-500 кг хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүх аймагт тараалаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-09-15
Ангилал: Нийгэм
Цагт 300-500 кг хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүх аймагт тараалаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өглөө. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарахыг албаны хүмүүс онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хоггүй цэвэрхэн Монгол гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1,4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг байна. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно. Цаашдаа хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан хог боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох ажлууд хийгдэнэ” гэв.

Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм. Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна. Хуванцар хог хаягдлын пресслэгч машиныг ашиглаж эхэлснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байгааг хэлсэн юм.

Дундговь аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга “Манай аймгийн хувьд хог хаягдлыг дахин ялгахдаа хоёрдогч түүхий эдийг худалдаж авдаг иргэд Улаанбаатар хотруу тээвэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Учир нь овор хэмжээ ихтэй, байгаль орчныг ихээхэн бохирдуулах, олон удаагийн тээвэрлэлт хийх гэх мэт асуудлууд их байсан. Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэхүү пресслэгч машиныг аймгуудад гардуулан өгч байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж харж байна. Өмнө нь олон удаагийн тээвэрлэлт хийгддэг хуванцар хог хаядлыг нэг удаагийн тээвэрлэлтээр шийдэж чадах болсондоо баяртай байна” гэлээ.

Уг хуванцар хог хаягдлыг нягтруулан шахах төхөөрөмжийг өнгөрсөн жил Хэнтий, Төв, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр үлдсэн 16 аймаг болон гадаад, дотоодын жуулчид ихээр аялдаг улсын тусгай хамгаалалттай 6 газар нутагт гардууллаа. Пресслэгч машин тус бүрийг 1 тонн прессийн төмөр утас дагалдах бөгөөд энэ нь нэг жилийн хэрэгцээг бүрэн хангах юм.

Байгаль  орчинд  ээлтэй,  цахилгаан  эрчим  хүч  бага   зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор бүтээгдсэн уг төхөөрөмж нь хуванцар болон хөнгөн цагаан лааз, бүх төрлийн цаас пресслэх олон төрлийн ажиллагаатай юм. Мөн дунджаар цагт 300-500 кг хог хаягдлыг пресслэх хүчин чадалтай бөгөөд төхөөрөмжийг хаана ч байрлуулах боломжтой.

Эх сурвалж: БОАЖЯ

Previous Post

Монголын сүм хийд, сүсэгтний холбоо, лам нарын төлөөлөл монгол бичгийг хамгаалах шаардлага хүргүүлэв

Next Post

Явуухулангийн нэрэмжит гудамж шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Next Post
Явуухулангийн нэрэмжит гудамж шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Явуухулангийн нэрэмжит гудамж шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-13
2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025-12-12
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

2025-12-12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12
Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

2025-12-12
Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

2025-12-12
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА

2025-12-12
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-12-12
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

2025-12-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.