27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын Температур: Шөнөдөө Завхан Голын Эх, Хүрэнбэлчир Орчим, Идэр, Заг-Байдраг Голын Эхээр -22…-27 Градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Голын Хөндийгөөр -16…-21 Градус, Говийн Бүс Нутгийн Өмнөд Хэсэг, Дорнодын Тал Нутаг, Халх Гол Орчмоор -5…-10 Градус, Бусад Нутгаар -11…-16 Градус Хүйтэн,
Өдөртөө Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр -3…-8 градус хүйтэн,говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -11…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.












Сэтгэгдэл бичих