• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгчийн дараах шалгуурыг даваагүй гурван сая МОНГОЛЧУУД

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-11-07
Ангилал: Нийгэм
Ерөнхийлөгчийн дараах шалгуурыг даваагүй гурван сая МОНГОЛЧУУД

Энэ жилийн Үндэсний бахархлын өдрөөр “Чингис хаан” одонгийн эзэн тодрохгүй нь тодорхой боллоо. Учир нь Ерөнхийлөгч маргааш болох Монголчуудын бахархалт өдрөөр “Чингис хаан” одонг олгохгүй болсноо хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигийн хавсралтаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг баталсан байдаг. Энэ журмын 3.2-д зааснаар “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах ёстой байсан.

Тэгэхээр энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн “одонгүй өдөр” болж, Монголын шинэ үеийн түүхэнд үлдэх нь. Шалтгаан нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр “Чингис хаан одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй” гэнэ. Гурван сая монголчуудаас маань  жилдээ ганцхан тохиох Их эзнийхээ одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй гэх нь арай доромжлол юм биш биз гэж эргэлзмээр. Тэрбээр “…энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй” гэжээ.

Монголчууд гурван саяулаа хэрнээ “Чингис хаан” одонг авчих хүн байхгүй гэхээр Ерөнхийлөгчийн шалгуур их л өндөр болоод явчихлаа. Тиймээс Ерөнхийлөгчийн ямар шалгуурыг даваагүйг сонирхвол, 

ЧИНГИС ХААН ОДОНГООР ШАГНУУЛАХ ШАЛГУУРЫГ ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД: 
11.1. Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одон, түүний бичил хувилбар, үнэмлэх гардуулна:
11.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг;
11.1.2. Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг;
11.2. Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно хэмээн заажээ.

Шагнал шалгууртай, өндөр босготой байхыг дэмжинэ ээ. Гэхдээ 3.2 сая хүнээс шалгуур хангах ганц хүн  жилдээ олдсонгүй гэдэгтэй санал нийлэхгүй. Хэрэв үнэхээр тийм хатуу шалгуур босготой юм бол өмнөх “Чингис хаан” одонгуут ямар шалгуурыг яаж давсан юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гэхчлэн ямар шалгуураар энэ эрхэм дээд шагналтан болов гэсэн эргэлзээ олон нийтийн дунд байдгийг үгүйсгэхгүй. 

Чингис хаан одонг олгох журмын 2.1.1-д: “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн” гэжээ.  Өөрөөр хэлбэл энэ бол шалгуур нь.

Энд тодотгож хэлэхэд “төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан”  гэдэг үгийг дахин хэлмээр байна.  Өнгөрсөн жил  олимпын аварга Н.Түвшинбаярт “Чингис хаан” одон гардуулахад “Ерөнхийлөгч хайртай тамирчнаа шагначихлаа” гэж хэн ч  барьцаагүй, алга ташин дэмжиж, шагнал нүдээ оллоо хэмээн баярласан ард түмэн.

 Харин энэ жил шагналын шалгуур хангах хүн олдсонгүй гэдгээс чинь улбаалаад олимпын бас нэг аваргатай гэдгээ эргэн санах шалтгаан болов. Тэр бол Бээжингийн олимпын алтан медальт боксчин Э.Бадар-Ууган. Энэ хүн “Чингис хаан” одон хүртлээ гэхэд хэн ч гайхахгүй. Зүгээр зэрэгцүүлж харвал  ийм.

Лодонгийн Түдэв  гэж Монголын бүхэл бүтэн үеийн оюуны хөтөч их хүмүүн насны нар хэвийсэн хойноо нам жимхэн амьдарч  явна. Уран зохиолоор дамжуулж Монголын үүх түүх, уламжлал соёлыг ертөнцөд хүргэж, үе үеийн өсвөр  насныхныг “Хорвоотой танилцуулсан” энэ хүн Монголд оюуны  маш том өв үлдээж буй гавьяатан гэдэгтэй санал нийлэх хүн олон байж таарна.

Энэчлэн Эзэн хааныхаа одонгоор энгэрээ мялаах гавьяатай олон хүн Монголд бий.

Тэр бүхнийг шалгуур хангасангүй гээд хажиглаж зожиглох хэрэггүй.   Монгол төрийн шагналд хүртэл ашиг сонирхлын зөрчил хавчуулагдаад байгаа юм биш биз.  Төрийн тэргүүн болон түүний тамгын газрынханд хэн таалагдсанаар бус ард түмэн хэнийг таалж байгаа вэ гэдэг нь  жинхэнэ  шалгуур шүү дээ. Мэдэхгүй, чадахгүй байвал ард түмнээсээ асуусан ч яахав.

Previous Post

Элчин сайдын яам нээх асуудлыг зөвшилцөж, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Next Post

Монголын байт харвааны ээлжит их хурал энэ сарын 10-нд болно

Next Post
Монголын байт харвааны ээлжит их хурал энэ сарын 10-нд болно

Монголын байт харвааны ээлжит их хурал энэ сарын 10-нд болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-13
2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025-12-12
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

2025-12-12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12
Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

2025-12-12
Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

2025-12-12
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА

2025-12-12
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-12-12
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

2025-12-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.